Monday, April 2, 2012

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ «1906 -1937» 

 

Монголын орчин vеийн утга зохиолыг vндэслэгч Дашдоржийн Нацагдорж 1906 онд Тvшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуунд /одоогийн тєв аймгийн Эрдэнэ сум/ ядуу тайжийн гэрт тєржээ. Балчир багадаа гэрийн боловсрол олж, Орос, Герман улсын сургуулиудад суралцжээ. Манай утга зохиолын сан хємрєгт шижир эрдэнэс болсон тvvний зохиолын тvvвэр 1935, 1945, 1955, 1960 онд тус тус хэвлэгдсэн байна. Дашдоржийн Нацагдоржын зохиол бүтээлүүд орос, герман, испани, хинди, япон зэрэг дэлхийн олон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн юм. БНМАУ - ын Сайд нарын Зєвлєлийн 1964 оны 10 - р сарын 7 - ны єдрийн тогтоолоор орчин vеийн сэдэвтэй, vзэл суртал, урлагийн талаар шилдэг уран бvтээлvvдэд Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал олгож байхаар тогтоожээ. Энэ удаад оюутан, багш, эрдэмтэд та бүхэндээ түүний арвин их бүтээл туурьвилын нэгээхэн хэсгээс хүргэе.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль “Book and book” 1 сарын аяны удирдамж

 ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль
 “Book and book” 1 сарын аяны удирдамж

Аяны зорилго: Тус аяны гол зорилго нь: Номын хүртээмжийг сайжруулах, ашиглах боломжгүй болсон, цөөн хувьтай, нэн шаардлагатай  байгаа номыг сэлбэн засах, номтой зөв харьцах дадал зуршил суулгах, цагийг зөв боловсон өнгөрөөж нийгэмд бөгөөд өөртөө тустай зүйлд зарцуулахад оршино.
Хамрах хүрээ: ДаТС-ийн нийт оюутнууд
Аяны хугацаа: 2012-04-р сарын 02-ээс 05-р сарын 02 хүртэл
Аянд оролцохын тулд: Номын сангийн сэлбэн засахаар ялгасан номноос тодорхой хугацаагаар гэрээр номоо авч, ном сэлбэн засах талаар номын санчдаас зөвлөгөө аван, дутуу хуудсыг нөхөх, канондох, үдэж наах, оёх, скочдох гэх мэтээр сэлбэн засаж, номын санчдад бүртгүүлж номоо буцаан өгнө
Аянд оролцсоноор: Хувийн амжилтаар байр тус бүрт 2 оюутанг шалгаруулан мөнгөн шагналаар шагнах
Ø Зохих журмын дагуу ном, сурах бичгийг чанартай сэлбэн засаж ирсэн оюутан тус бүрийг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна
Дүгнэх байдал: Оюутан таны засаж сэлбэсэн номын тоо, чанараар:
I байр            2 оюутан тус бүр         20000 төгрөг    40000 төгрөг   
II байр           2 оюутан тус бүр        15000 төгрөг     30000 төгрөг
III байр          2 оюутан тус бүр        10000 төгрөг     20000 төгрөг

Ø Ном сэлбэн зассан оюутан бүрт дурсгалын зүйлээр урамшуулна