Monday, April 2, 2012

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ «1906 -1937» 

 

Монголын орчин vеийн утга зохиолыг vндэслэгч Дашдоржийн Нацагдорж 1906 онд Тvшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуунд /одоогийн тєв аймгийн Эрдэнэ сум/ ядуу тайжийн гэрт тєржээ. Балчир багадаа гэрийн боловсрол олж, Орос, Герман улсын сургуулиудад суралцжээ. Манай утга зохиолын сан хємрєгт шижир эрдэнэс болсон тvvний зохиолын тvvвэр 1935, 1945, 1955, 1960 онд тус тус хэвлэгдсэн байна. Дашдоржийн Нацагдоржын зохиол бүтээлүүд орос, герман, испани, хинди, япон зэрэг дэлхийн олон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн юм. БНМАУ - ын Сайд нарын Зєвлєлийн 1964 оны 10 - р сарын 7 - ны єдрийн тогтоолоор орчин vеийн сэдэвтэй, vзэл суртал, урлагийн талаар шилдэг уран бvтээлvvдэд Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал олгож байхаар тогтоожээ. Энэ удаад оюутан, багш, эрдэмтэд та бүхэндээ түүний арвин их бүтээл туурьвилын нэгээхэн хэсгээс хүргэе.

 

МИНИЙ НУТАГ

Хэнтий, Хангай, Соёны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмэсэн хєдєє хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хєрс шороот газартай
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж єссєн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Євлийн тасхийм цагт цасан мєсєн бvрхээд
Болор шилийн єнгє гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хvннv, Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн нутаг
Хєх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон

ОД

Холхи газраас гялалзан харагдах єнгєт одоо
Хязгааргvй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертєнцийн дотор суугаа марс од оо
Манай хvн тєрєлхтєн чамтай танилцахыг хэдийнээс хvсэв.
Алтай сайхан бие дээр чинь ямар хvн, эрдэнэ оршном?
Уул ус,цэцэг навч чинь юугаар бvтсэн бэ?
Манай ертєнц шиг янз янзын юм холин байна уу?
Нийгмийн журам байдал чам дээр тогтсон уу? Yгvй юv?
Од чиний тэндээс энэ дэлхий ямар єнгєтэй vзэгдэнэ вэ?
Орчлонт ертєнц гэдгийг чи мэднэ vv? vгvй юv?
Янаглал амраглалын дєл аль хэр хурц вэ?
Юунд манай ертєнцєд захиа vл илгээнэ вэ?
Эрдэмд марс од оо? Чи нэг нэгээр харж байна уу?
Энэ дэлхийн тvмэн байдлыг юу гэж сонирхоно чи?
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журам байгуулж дараагаар чамтай ураг болъё гэнэ.
1931 он

ХАВАР

Тааламжтай сайхан хавар,найртай сайхан хавар
Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгvvлнэ
Тэргvvнээ єргєж, дєрвєн зvг хандвал
Тэнгэрийн хязгаар цэв цэлийн уудмаар амьсгална.
Алтан наран гийж мєнгєн цасыг хайлуулаад
Амьтан бvхэн тєлжиж цэцэг навч соёолно
Шар дэлхий ногоон дээлийг ємсєн ёсолж
Цєцгий болжмор жиргэлдэн хєгжим єргєж угтана.
Бургас модны навч зулзага бултайн цэцэглэж
Туулай чандага vvгээр тvvгээр харайн наадна
Хурга, ишиг энд тэнд майлалдан давхилдаж
Хоньчин хvv нимгэн дээлийг ємсєн дэвхэцнэ
Голын мєсєн хойд далайд нvvн одож
Булгийн ус хєгжим мэт эгшиглэн мяралзана
Хараацай шувуун хоосон агаарт дураар сvлжиж
Хvvхэд багачууд тvvний жиргэхийг дагалдан гvйлдэнэ
Yдшийн жавар нуугдаж єглєєний хяруу ичээд
Морь мал дураар бэлчин зvлгэн дээр хєрвєєнє
Ногооны униар дэгдэж уулын мод хєхрєєд
Буга хандгай сvрэглэж яруу сайхнаар урамдана
Хvн ард бvгчим гэрийн мухрыг огоорон
Уудам талбар,ариун агаарт давхилдан цэнгэнэ
Цэцэг навч тєлжин тэргvvнээ дээш єргєєд
Цомирлигийн дотроос єнгє бvрээр инээмсэглэнэ.
Хээрийн галуу ирж гангар гунгар донгодоод
Хvний сэтгэлийг хєдєлгєн холхийг мєрєєдvvлнэ
Найртай улирал огторгуйг тулж, дахин шинэдээд
Эрт эдvгээг бодогдуулан, нуугдсан сэтгэлийг сэрvvлнэ
Хvсэлтэй сайхан хавар аа, цэнгэлтэй сайхан хавар аа
Хvн бvхэн чамайг хvлээж, бодис бvгд чамайг мєрєєднє.
1931 он

МЄРЄЄДЄЛ

Хаврын найртай улирал бас дахин ирж
Бургасны мєчир цэцэглvvлэн эхлэв
Хайртай янаг чи хэзээ хvрч ирж
Миний зvрхийг баясуулан цэнгvvлэх вэ?

Єндєр уулын орой дээр гарахад
Холын бараа цэв цэлийн vзэгдэнэ
Єєрийн биед хоёр жигvvртэй болоосой,
Даруй нисч чамдаа очих юмсан

Гэгээн нар нэгэнтээ ойртон ирж
Цонхны дорхийг гэрэлтvvлэн эхэллээ
Хэдийнээ амраг чи одоо учирч
Миний хэнхдэгт зул барих цаг боллоо

Агаарт нисэн жиргэгч шувуу
Малчин хvнд хєгжим зугаа болно
Алс газраас дурсан суугч хонгор чи
Миний сэтгэлд мєрєєдєл болно.
1931 он

ИДЭР ХОЁР

Хос алга нvд минь
Хоёр биедээ солонголно
Холбоо хоёр зvрх минь
Хувирахгvй янаглана
Цолмон хоёр нvд минь
Цогийн халуунаар ширтэлцэнэ
Цогцос хоёр зvрх минь
Цохихын тоогоор ярилцана
Идэр хоёр насны
Эвийг хэн ч эвдэхгvй
Єргєж босгосон тооно нь
Yvрд мєнх мандана.
1933 он

СЭХЭЭТЭН

Зоригт Монголын ач нар, тvмэн тvмэн vрс
Золбоот хєвvvд охид, цог заль тєгс
Хvндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус
Хєдєєгийн уул талаар соёлыг тарих хvмvvс.
1934 он






No comments:

Post a Comment