Monday, April 2, 2012

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль “Book and book” 1 сарын аяны удирдамж

 ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль
 “Book and book” 1 сарын аяны удирдамж

Аяны зорилго: Тус аяны гол зорилго нь: Номын хүртээмжийг сайжруулах, ашиглах боломжгүй болсон, цөөн хувьтай, нэн шаардлагатай  байгаа номыг сэлбэн засах, номтой зөв харьцах дадал зуршил суулгах, цагийг зөв боловсон өнгөрөөж нийгэмд бөгөөд өөртөө тустай зүйлд зарцуулахад оршино.
Хамрах хүрээ: ДаТС-ийн нийт оюутнууд
Аяны хугацаа: 2012-04-р сарын 02-ээс 05-р сарын 02 хүртэл
Аянд оролцохын тулд: Номын сангийн сэлбэн засахаар ялгасан номноос тодорхой хугацаагаар гэрээр номоо авч, ном сэлбэн засах талаар номын санчдаас зөвлөгөө аван, дутуу хуудсыг нөхөх, канондох, үдэж наах, оёх, скочдох гэх мэтээр сэлбэн засаж, номын санчдад бүртгүүлж номоо буцаан өгнө
Аянд оролцсоноор: Хувийн амжилтаар байр тус бүрт 2 оюутанг шалгаруулан мөнгөн шагналаар шагнах
Ø Зохих журмын дагуу ном, сурах бичгийг чанартай сэлбэн засаж ирсэн оюутан тус бүрийг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна
Дүгнэх байдал: Оюутан таны засаж сэлбэсэн номын тоо, чанараар:
I байр            2 оюутан тус бүр         20000 төгрөг    40000 төгрөг   
II байр           2 оюутан тус бүр        15000 төгрөг     30000 төгрөг
III байр          2 оюутан тус бүр        10000 төгрөг     20000 төгрөг

Ø Ном сэлбэн зассан оюутан бүрт дурсгалын зүйлээр урамшуулна



Яагаад Book and book” аянд оролцох хэрэгтэй вэ?
Багш 7 хоногийн өмнө даалгавар (бие даалт) өглөө.  Манай ангийнхан бүгдээрээ яг 6 дахь өдрөө даалгавартайгаа санана даа. Тэгээд л 2, 3-р давхарын номын сан руу айхлан уйхлан гараад номын санчдаас номоо бүгдээрээ нэхэж өгнө дөө.  За ингээд номтой боллоо. Гэтэл хамгийн азгүй нь миний номны яг хэрэгтэй хуудас нь байдаггүй шүү... Яахав дээ манай нөгөө зарим оюутнууд туучихгүй юу. За тэгээд л ангийнхаа Нараа, Сараа, Навчаа, Цэцэгээ, Дорж, Дондог, Батаа, Баяраагаасаа номыг нь гуйна даа. Гэтэл бас л азгүйтэж Баяраа Би чамд хайртай, танилцана 9939.... гээд хар улаан балаар хайр найргүй гэгч нь сараачаад хэрэгтэй зүйлийг нь балалчихсан байдаг юм даа. Танд бас ийм явдал тохиолдож байгаагүй гэж үү?
Тэгээд л хэн нэгний ураад авчихсан хуудсыг нь нөхөх, Баяраа Би чамд хайртай,танилцана 9939....-г арилгах, дахиад танилцах зууч, хайрын зарлан болгочихгүй байлгах талаар анхаарч, Норовын намтар болохоос нь өмнө хөөрхий тэр номнуудыг аврах хэрэг гараад байна даа найзуудаа.

Энэхүү ном сэлбэн засах сарын аянг оюутнуудын санаачлагаар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай !
Номын сан
Оюутны зөвлөл

No comments:

Post a Comment