Showing posts with label Үйл ажиллагаа. Show all posts
Showing posts with label Үйл ажиллагаа. Show all posts

Thursday, February 2, 2012

2010-2011 оны хичээлийн жилийн тайлан

ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН
НОМЫН САНГИЙН  2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН
ЖИЛИЙН ТАЙЛАН
Номын сангийн үйлчилгээ
ШУТИС-ийн номын сангийн дүрэм журмыг үндэслэн өөрийн номын сангийн дотоод журмыг мөрдлөг болгон үйлчилгээгээ өргөжүүлэн, номын сангийн уншлагын танхимыг оюутнуудын бие даан суралцах орчин болгон тохижуулах, мэдээллийг түргэн шуурхай хүргэх үйлчилгээний чанарыг өндөржүүлэх зорилт тавин ажилласан.
Удирдлага зохион байгуулалт
Номын сангийн үйлчилгээгээ төрөлжүүлэн үйлчилгээ явуулснаар, 992,51 м.кв талбай бүхий 480 суудалтай номын сангаар нийт профессор багш, оюутан, сурагчдад үйлчилж байна.