Thursday, February 2, 2012

2010-2011 оны хичээлийн жилийн тайлан

ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН
НОМЫН САНГИЙН  2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН
ЖИЛИЙН ТАЙЛАН
Номын сангийн үйлчилгээ
ШУТИС-ийн номын сангийн дүрэм журмыг үндэслэн өөрийн номын сангийн дотоод журмыг мөрдлөг болгон үйлчилгээгээ өргөжүүлэн, номын сангийн уншлагын танхимыг оюутнуудын бие даан суралцах орчин болгон тохижуулах, мэдээллийг түргэн шуурхай хүргэх үйлчилгээний чанарыг өндөржүүлэх зорилт тавин ажилласан.
Удирдлага зохион байгуулалт
Номын сангийн үйлчилгээгээ төрөлжүүлэн үйлчилгээ явуулснаар, 992,51 м.кв талбай бүхий 480 суудалтай номын сангаар нийт профессор багш, оюутан, сурагчдад үйлчилж байна.
2011.01.14-ны өдөр е-номын сан сэдэвт сургалт семинарыг ШУТТНомын сангийн мэргэжилтэн Jodi Flood, ном зүйч Ж.Баатарсүрэн нарыг урьж амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтанд Дархан-Уул аймгийн нийт 40-өөд номын санчид хамрагдан, номын сангийн үйлчилгээтэй танилцан туршлага судалсан болно.
Уншлагын  танхим №2-д  2,700,000 төгрөгөөр 15 ш номын тавиур, 1,850,000 төгрөгний үнэ бүхий дохиоллын хаалга худалдан авч, 3000 ширхэг номонд ялтас нааж, тавиурт байрлуулсан.
Гэрээр ном олгох үйлчилгээг дотоод нөөц бололцоогоо ашиглан номын фондны өрөөнд ялган байрлуулж журам батлуулж үйлчилгээ явуулсан.
Дэлхийн номын өдөрт зориулан номын үзэсгэлэн 2 өдөр гаргаж, электрон каталогиор ном хайх зөвлөмж өгсөн.
Лавлагаа номзүйн ажлаар шинээр ирсэн бүх номонд төрөл анги, үсэг дарааллын каталог хэвлэн, шинэ номын мэдээллийг сургуулийн “web сайт”-аар тогтмол мэдээллэж байна. Мэргэжлийн номын хүрэлцээг хангах үүднээс профессорын багуудын саналыг авч, номын зөвлөлийн 2 удаагийн  хурлаар хэлэлцэн, нийт 147  нэр төрлийн 1,596  ширхэг   16,758,000 төгрөгний шинэ номоор фондоо баяжуулсан.
 Royol post” ХХК-тай гэрээ хийж, 19  нэр төрлийн 13,053,160  төгрөгний гадаад хэвлэл,  Монгол шуудан холбооноос  22 нэр төрлийн 1,239,100 төгрөгний тогтмол хэвлэлүүд захиалан үйлчилж, ашиглалтанд хяналт тавин хэрэгцээг судалж  ирлээ.

Сургууль нэгдсэнтэй  холбоотойгоор “Б” байрны номын санд програмын эрх худалдан авч мэргэжлийн номыг нэг бүрчилсэн данс бүртгэлд бүртгэн, номын сангийн програмд нэмж бүртгэж байна. Нийт 9359 ширхэг номыг програмд оруулж, barcode нааж электрон каталогиор үйлчилгээг эхлүүлсэн. Мөн электрон каталогиор үйлчилгээ явуулахтай холбоотой техник хэрэгслүүд худалдан авсан: Үүнд: /Dell optiplex 380 компьютер-1ш, barcode уншигч 1ш/
Уул уурхай, цахилгааны мэргэжлийн ном, сурах бичгийн жагсаалт гаргасан.
Уншлага үйлчилгээ
ДаТС-ийн номын сан нь 2011.12-р сарын байдлаар  нийт данс бүртгэлтэй 39623 ширхэг ном, сурах бичгээр дараах үйлчилгээний 5 нэгжээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Нэгж
Үндсэн фонд /Гэрээр ном олгох тасаг/
Уншлагын танхим-1
Уншлагын танхим-2
“Б”байр
Оюутны байр
Байршил
1 давхар
2 давхар
3 давхар
Б байр
Дотуур байр
Номын тоо
19276
4750
3691
9246
2660
Фондын бүтэц
10 ширхэгээс дээш хувьтай ном, сурах бичиг, сонин сэтгүүлүүд
Барилга, Хүнс, металлург, машин үйлдвэрлэл, эдийн засаг, компьютер зэрэг  мэргэжлийн ном, сурах бичгүүд
Ерөнхий эрдэм, Монгол улсын хуулиуд, мэргэжлийн болон боловсрол соёл, техникийн шинжлэх ухааны сэтгүүл, судалгааны зарим материалууд, түүх, нийгмийн шинжлэх ухааны ном, англи, орос хэлний сурах  бичгүүд
Ерөнхий эрдэм, Эрчим хүч, Уул уурхай, Цахилгаан, дулааны мэргэжлийн ном сурах бичгүүд
Мэргэжлийн ном, сурах бичгүүд
Суудлын тоо
-
165
195
50
70
Талбайн хэмжээ

146,88 м2

306,37м2
338,66м2
118 м2
82.6 м2
Цагийн хуваарь
8.00-17.00
8.00-20.00
8.00-20.00
8.00-20.00
13.00-20.00
Орон тоо
1
2
2
3
1



Энэ хичээлийн жилд шинээр 2793 уншигч, давтагдаагүй тоогоор 6151 уншигч, давтагдсан тоогоор нийт 96797 оюутан, багш, ажилтанд үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
·         Монгол ном 4366 нэр төрлийн 93776 ширхэг
·         Орос ном 1459 нэр төрлийн 8951 ширхэг
·         Англи ном 259 нэр төрлийн 6309 ширхэг бүгд 6084 нэр төрлийн 109036 ширхэг ном олгож үйлчилсэн байна.

Ном, сурах бичиг, гарын авлагын ашиглалтын байдалд өдөр бүр хяналт тавьж гэмтэж урагдсан тохиолдолд буруутай эзнийг олж сэлбэн засах, нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан бөгөөд нийт 1188 ширхэг ном сэлбэн зассан байна.
Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд БСШУЯ-наас 158 ширхэг 1288277 төгрөгний ном хүлээн авсан.
Багш, ажилчдад /нийт 98/ номын сангийн зураасан код бүхий уншигчийн үнэмлэх хэвлэн олгосон.
БСШУ-ны сайдын тушаалыг үндэслэн номын нэгбүрчилсэн бүртгэл өдөр тутмын бүртгэлийг хөтлөн ажиллаж байна.


Танилцсан: Дэд захирал                                                           З.Лачинцэрэн
Тайлан бичсэн: Ахлах номын санч                                          М.Саруул

2012.01.06.

No comments:

Post a Comment