Төрөхөөс 30 нас хүртэл
Таныг төрөх үед нүдэн доторх линз тань ерөнхийдөө тунгалаг, уян хатан байдаг бөгөөд микро бүсүүд нь хоорондоо төвөггүй холбогддог. Харин нас ахих тусам нүдний тань линзний уян хатан байдал өөрчлөгдөж, микро бүсүүд нь тийм ч үр бүтээлтэй ажиллаж чадахаа больдог. Нүдний тань хэлбэр хараанд тань элдэв янзын гажиг байгаа эсэхийг тодорхойлж өгдөг. Хэрвээ нүдний алим тань хэтэрхий урт байвал таны ойрын хараа муу юм байна. Харин эсрэгээрээ бага зэрэг богино байвал холын хараа тань муу болохыг харуулдаг байна. Харааныхаа өөрчлөлтийг анзаарсан бол яаралтай нүдний эмчид хандаарай.
40 насанд
Доктор Андрей Ивач хэлэхдээ: Энэ 10 жилд бид аливаа зүйлийг фокуслаж ойртуулж харах чадвараа алдаж эхэлдэг хэмээн тайлбарласан. Энэ байдлаас сэргийлэх нэг зүйл нь ном уншихдаа шил зүүх. Төрөлхийн хараа сайтай төрсөн ямар ч хүн 40 нас гараад уншихдаа шил өөрийн эрхгүй зүүдэг. Харин хэрвээ та холын хараа муутай бол 30 нас гараад тогтмол зүүх шаардлагатай байдаг байна. Учир нь харааны шил зүүгээгүй тохиолдолд хүний хараа улам мууддаг бөгөөд улмаар сохрох үндэс болдог байна. Уншигч та аль хэдийн 40 нас хүрсэн бол нүдний төрлийн шинжилгээ хийлгэх хараагаа тогтоолгоцон байхад гэмгүй шүү.
50 болон түүнээс дээш насанд
Хүний нүдний линз улам хатуурч эхэлдэг бөгөөд энэ үедээ та линзыг зөөлрүүлэх эмчилгээ хийлгэж зарим нүдний дусаалгыг хэрэглэх шаардлагатай болдог. Мөн энэ үед дараах төрлийн нүдний өвчин тусах магадлал өндөрсдөг.
• Нүдний болор цайх: Энэ нь нүдний линз булингартай болох үйл явц юм. Ойролцоогоор 20 сая гаруй Америкчууд нүдний болор цайх өвчтэй байдаг бөгөөд урт наслах тусам улам бүр эрчимтэй өвчлөгддөг. Энэ өвчний нэг буруутан нь наслалт гэнэ. Тамхи таталт, нарны хурц гэрлийн нөлөө зэрэг нь мөн өвчин үүсэх шалтгаан болдог.
• Нүдний даралт: АНУ-д энэ төрлийн өвчнөөр 2 сая гаруй хүн өвчилдөг бөгөөд нүдэнд ирэх даралт нэмэгдэж улмаар харааны мэдрэлийн хэсгийг гэмтээдэг. Нүдний даралт нь дагалдах харааг муутгаж улмаар хараагүй болох үндэс болдог. Энэ нь дэлхий даяар нас ахисан хүмүүсийн хараагүй болох гол шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: http://bbs.mn/
No comments:
Post a Comment