Wednesday, February 1, 2012

Шинэ номын мэдээ 2

Томтогтох Г., ба бус.
Хэл ярианы соёл. УБ.: Мөнхийн үсэг ХХК., 2011.-188х. ISBN-978-99962-1-332-8
Ном нь ШУТИС-ийн оюутнуудын сонгон судлах <Хэл ярианы соёл> хичээлийн стандарт, агуулгын дагуу зохиогдсон үндсэн сурах бичиг юм.
   




 Нанзад Ц.
Уурхайн машины найдвартай ажиллагааны онолын үндэс. УБ.: Амжа принтинг ХХК., 2009.-158х. ISBN-99929-3-010-1

Сурах бичигт үндсэн ойлголтууд, ухагдахуун үзүүлэлтүүд, тэдгээрийн ангилал, тодорхойлох аргуудыг мөн санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын хуулиуд, түүнийг тогтоох аргуудыг тодорхой жишээн дээр авч үзжээ. Мөн  найдвартай ажиллагааны анхдагч материалд боловсруулалт хийх тухай, тодорхой үе шатуудад уурхайн машин, техникийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх арга замуудыг авч үзжээ.
 



  Цэрэндорж З., Эрдэнэтуяа Ц.
Өндөр хүчдлийн техник 2 дотоод тусгаарлага, хийц, туршилт, оношлогоо. УБ.: Мөнхийн үсэг ХХК., 2009.-252х. ISBN-978-99929-1-625-7
Сурах бичигт өндөр хүчдлийн дотоод тусгаарлагад тавигдах ерөнхий шаардлагууд, цахилгаан орнуудыг жигдрүүлэх аргуудыг тайлбарлан үзүүлснээс гадна бүх төрлийн хүчний кабелиуд, конденсаторууд, трансформаторуудын болон бүхий л төрлийн тусгаарлагуудын хийц төрлүүдийг дэлгэрэнгүй үзүүлжээ.

      

Цэрэндорж З., Эрдэнэтуяа Ц.
Өндөр хүчдлийн техник гадаад тусгаарлага, онол, практикийн үндэс. УБ.: Мөнхийн үсэг ХХК., 2005.-185х. ISBN-99929-6-311-5
Номонд хий дэх цахилалтын онол, цахилгаан ниргэлэгийн механизмууд, титэмт цахилалтын онцлог, үүнээс үүдэлтэй шугамын алдагдлыг бууруулах арга зам хийгээд инженерийн тооцооны аргачлал, гадаад тусгаарлах хийцийн төрөл, ангилал, тэдгээрийг сонгох зарчим гэх мэт олон чухал асуудлуудыг багтаажээ.


  Дорждагва Т.
Соёл судлал. УБ.: Битпресс ХХК., 2011.-286х. ISBN-978-99962-59-20-3
Уг сурах бичигт соёл судлалын судлах зүйл, үндсэн ойлголтууд, мөн чанар, функци, бүтэц, динамик, соёлын хэлбэрүүд, соёл ба нийгэм, орчин үеийн тулгамдсан асуудлууд, уран сайхны соёл гэх мэт асуудлуудыг тусгасан байна.


   Гомбо Ж.
Орон сууцны цогцолборын рекреац ногоон байгууламж. УБ.: Цогт принт ХХК., 2010.-68х. ISBN-978-99962-808-7-0
Энэхүү сургалт арга зүйн гарын авлагад хот суурины орон сууц, олон нийтийн барилга байгууламж зонхилон төвлөрдөг суурьшлын бүсийг тохинуулах, түүний ногоон байгууламжийг архитектур, хот төлөвлөлтийн талаас төлөвлөхөд баримталж буй түгээмэл зарчимыг харуулахыг зоржээ.




    Нанзад Ц., ба бус.
Бичил уурхайчдын номын сан. УБ.: Цогт принт ХХК., 2007.-120х
Энэхүү үнэлгээний товхимол нь хувиараа ашигт малтмал олборлогч (ХАМО) иргэдийн ашиглаж байгаа техник, технологийн өнөөгийн түвшинд үнэлгээ өгч, хэтийн төлвийг тогтоох зорилгоор явуулсан Тогтвортой бичил уурхайчид төслийн судалгааны үр дүнг бичил уурхайчид, төв, орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан, судлаачдад зориулан гаргажээ.


Баттогтох Д., Оюунжаргал Ч., Бадамцэцэг Б.
      Барилгын бүтээцийн зураг. УБ.: Урлах эрдэм., 2011.-68х
Энэхүү гарын авлага нь ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуулийн инженерийн зураг зүйн профессорын багаас БИАС-ын оюутнуудад зориулан гаргасан хоёр дахь хэвлэл болно. 



Эрдэнэцэцэг Д., Доржпалам М.
Дулаан хангамжийн шугам сүлжээ. УБ., 2011.-138х.
Гарын авлагад дулааны ачаалал, горим, тохируулгын тооцоо, хийц элемент, тоног төхөөрөмж сонгох, тооцох аргачлал, жишээ тооцоог багтаасан ба техникийн чиглэлийн их дээд сургуулийн оюутнууд болон дулаан хангамж, эрчим хүчний  салбарын инженер, техникийн ажилтнууд ашиглах боломжтой юм.

    

                                      

                                      Дашжамц Д., Алтанцэцэг Ж., Нямдорж С.
Инженерийн геологи. УБ.: ШУТИС ХҮСТ., 2011.-248х. ISBN-99929-3-087
            Сурах бичигт Дэлхийн бүтэц ба геологийн он тоолол, эрдэс судлал, тэдгээрийн гарал үүсэл, геоморфлоги, газрын доорхи ус, газар хөдлөх үзэгдэл, хөрс судлал, геодинамик, чулуулгийн хөдөлгөөн, инженер геологийн судалгаа зэрэг үндсэн бүлгүүдээс бүрджээ.        



Дүйнхэржав Я., Базарсад Ж.
Модон бүтээцийн тооцоо практик хэрэглээ. УБ.: ШУТИС ХҮСТ., 2010.-197х. ISBN-978-99929-66-86-6
Их дээд сургуулийн Модон ба хуванцар бүтээц хичээлийн сургалтын хөтөлбөрийн дагуу хийх курсын төсөл, дипломын төсөл хийхэд туслах, зураг төслийн болон талбайн инженерүүдийн хэрэгцээнд зориулан энэхүү гарын авлагыг гаргажээ.


  Халзаа Д.
IBM PC Ассемблер хэлний програмчлал. УБ.: 2010.-280х. ISBN-978-999262-52-96-2
Ном нь 2 үндсэн хэсгээс бүрдэх ба 1-рт нь компьютерийн техник, програмын үндэс, 8088 микропроцессорын архитектур, бүтэц, командын систем, оролт гаралтын програмчлал, ДОС ба ассемблерийн хэрэглээ, макроассемблер, 8087 тоон микропроцессор зэрэг 7 бүлгээс бүрдэх ба тооллын систем, командын ба директивийн операторууд, програмын бүтцийн схем, модулын бүтэц, сегмент, процедурын ойлголт, дэлгэц, гар, хэвлэх төхөөрөмж, файлын систем зэрэг олон асуудлуудыг дурджээ.



     Энхболд Л., Цэдэгдорж С.
Ил уурхайн тооцоо. УБ.: Арвай принт., 2009.-288х. ISBN-978-99929-948-0-0
Энэхүү гарын авлагад ил уурхайн үндсэн процессууд, ашиглалтын технологи, шороон ордын тооцооны аргачлал, бодолтын жишээг дэлгэрэнгүй тусгаж хавсралтуудад лавлах үзүүлэлт, хэмжээсүүдийг оруулжээ.



                                                      Нанзад Ц.
Уурхайн  суурин тоног төхөөрөмж. УБ.: ШУТИС ХҮСТ., 2007.-254х. ISBN-99929-3-047-0
Номонд ус татах, агааржуулах, хийн болон өргөх төхөөрөмжийн онолын үндэс, турбомашины онолын талаар тодорхой тусгасан ба ус татах төхөөрөмж, агааржуулах төхөөрөмж, хийн төхөөрөмж болон өргөх төхөөрөмжийн бүтэц, хийц, насос, вентиляторын төрлүүд, тэдгээрийн ажиллах зарчим, уурхайн тодорхой нөхцөлд бүдүүвч хэрхэн зохиох тухай дэлгэрэнгүй бичжээ.



     Лайхансүрэн Б.
Тэсэлгээний онол практик. УБ.: Хаан принтинг ХХК., 2010.-332х. ISBN-978-99962-56-02-1
Тэсрэлтийн процессын чиглэлээр хийсэн уг эрдэмтний судалгаанаас дэвшүүлсэн онолын үндэслэлүүд, тэсэлгээний ажлын параметрыг уул геологийн янз бүрийн нөхцөлд тодорхойлох арга зүйн асуудлууд, энгийн ба эмульсийн тэсрэх бодисын өвөрмөц найрлага бүхий технологи мөн үйлдвэрлэлд  нэвтэрсэн бүтээгдэхүүнүүдтэй энэхүү номноос танилцаж болно.



       Гомбосүрэн Я., Зургаадай Г.
Байгаль хамгаалал, нөхөн сэргээлт. УБ.: Старт лайн ХХК., 2011.-324х. ISBN-978-99962-889-2-0
Энэхүү номд инженерийн тооцооны аргачлалууд, байгаль орчны нөхөн сэргээлтийн технологийн боловсруулалтыг экологийн олон асуудлуудын талаар гадаадад нийтлэгдсэн инженерийн экологийн сурах бичгүүдээс орчуулан дэлгэрэнгүй бичжээ.

No comments:

Post a Comment