Дүрэм журам

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн
номын сангийн дүрэм

            Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 ДаТС-ийн номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж, Шинжлэх ухаан технологийн номын сан болон хөгжих зорилт тавин ажиллана.
1.2 Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл, аргазүйн үйчилгээ үзүүлэх таатай орчин, шинжлэх ухаан технологийн нөөц сан мөн.
1.3 Номын сан нь Монгол улсын хууль тогтоомж, номын сангийн талаар эрх бүхий байгууллагын гаргасан удирдамж, дүрэм, журам, хууль эрхийн бусад баримт бичгийг дагаж мөрдөнө.
1.4 Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн ажиллана.
1.5 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна,

            Хоёр. Номын сангийн удирдлага зохион байгуулалт
2.1 Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг мөрдлөг болгон ДаТС-ийн захирлын зөвлөлийн удирдлагын дор номын сан нь үйл ажиллагаагаа явуулна.
2.2 Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм журамтай байна.
2.3 Номын сан ба сургалт эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх эрх бүхий номын комисс ажиллана.
2.4 Ахлах номын санч, номын санчдыг  ДаТС-ийн захирлын тушаалаар томилно. 
2.5 Ахлах номын санч  нь сургуулийн захирал буюу дэд захиралд ажлаа тайлагнан шийдвэрлүүлж байх бөгөөд тэдгээрийн удирдлага шийдвэрийн дагуу ажиллана.
2.6 Ахлах номын санч  нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар тушаал, шийдвэр гаргуулах ба номын сангийн нөөц сан хөмрөг,  үйлчилгээг өндөр түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.
2.7 Ахлах номын санч  нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ном хэвлэлийн бүтээгдэхүүн бусад материалын санхүүжилтыг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс авч Монгол улсын хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна.
2.8 Номын сангийн төсвийг ахлах номын санч  захиран зарцуулах бөгөөд дэд захиралтай  зөвшилцсөний дагуу дараачийн жилийн зардлын нарийвчилсан төлөвлөгөө гаргана.  Ахлах номын санч  жилийн эцэст төсвийн зарцуулалтын тайланг санхүүгийн албанд гаргаж өгнө.
2.9 Номын сан нь:
v  Ном бүрдүүлэлт
v  Ном ажиллах
v  Лавлагаа ном зүй
v  Уншлага, үйлчилгээ
v  Ном сэлбэн засах нэгжүүдтэй байна.

Гурав. Номын сангийн үүрэг, хариуцлага

3.1 Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд  мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна.
3.2 Уншигч, хэрэглэгч нарт ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх , ном зүйн мэдлэгтэй болгох, ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ.
3.3 Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу хугацаанд нь явуулж үр дүнг тайлагнана.
3.4 ДаТС-ийн ном зүйн бүртгэлийг хөтөлж, лавлагаа мэдээлэл өгч байна.
3.5 Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж,үйлчилгээний дэвшилттэй хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
3.6 Фонд бүрдүүлэлт ба каталогийг зөв зохион байгуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай барагдуулна.
3.7 Номын сангийн ариун цэвэр эрүүл ахуй, техникийн аюулгүй байдлын нормативуудыг мөрдөн ажиллана.
           

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн
Номын сангийн үйлчилгээний дотоод журам

Нэг. Нийтлэл vндэслэл
1.1. Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан  357/406 дугаар тушаал, ШУТИС-ийн дүрмийн 3.17.10 дахь заалт ШУТИС-ийн номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Журмын зорилго нь: ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн  номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж сайжруулахад оршино.
1.2. Номын сан нь:
·         Оюутны үйлчилгээний карт соронзон картыг үндэслэн номын сангийн зураасан код бүхий үнэмлэх олгон ном хэвлэл, хэвлэмэл бус материалаар уншлагын танхимаар болон гэрээр ном олгож үйлчилнэ.
1.3. Номын санд байхгүй ном хэвлэлийг уншигчийн хүсэлтээр бусад номын сангаас ном солилцооны журмаар захиалан авч зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ.
Хоёр. Номын сангийн үйлчилгээ
2.1.ДаТС-ийн номын сан нь өөрийн профессор багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистр, оюутан, лицейн сурагч, сургуулийн ажилтан нарт болон гадны хүмүүст үйлчилнэ.
2.2.Уншигчид номын цаасан болон электрон каталогийг сургуулийн дотоод сүлжээгээр http://library.stda.edu.mn хаягаар орж ашиглана.
Номын сангийн ажилтан нь интернет болон электрон каталоги ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл өгч vйлчилнэ.
Уншигч нь хичээлийн жилийн улирал бvрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, төгссөн тохиолдолд тойрох хуудас зуруулна.
Гурав. Уншлагын танхимын vйлчилгээ
3.1. Оюутны үйлчилгээний карт болон ажлын газрын vнэмлэхийг vндэслэн ном сурах бичиг, тогтмол  хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар vйлчилнэ.
3.2. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дvрэм   дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелvvлж үйлчлүүлнэ.
3.3. Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн бvрэн бvтэн байдлыг хариуцна.
3.4. Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиолдолд Номын сангийн ном нөхөн төлөх журмын’’-ын дагуу номын санг хохиролгvй болгоно.
3.5.  Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зvйл авч орох, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулсан тохиолдолд уншигчийн эрхийг 14 хоногоос 1 сарын хугацаагаар хаана.
3.6.  Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу хоног тутамд 500 төгрөгийн төлбөр төлнө.
Номын сангийн дvрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн vйлчлvvлэх эрхийг 1 сараас 1 жил хvртэлх хугацаагаар хасах хvртэл арга хэмжээ авна.
3.7. Фондод байгаа ном сурах бичиг нь 5-аас доош хувьтай байвал гэрээр олгохгvй бөгөөд уншигч нь заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагvй бол номын санчид бvртгvvлэн дахин хугацааг сунгаж ашиглана.
3.8. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгvй буюу алдаж vрэгдvvлбэл номын санчид мэдэгдэх ба vрэгдvvлсэн номын төлбөрийг сарын дотор барагдуулаагvй бол уншигчийн vйлчилгээний эрхийг хасна.

Дөрөв: Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх
4.1. Номын сан нь ном хэвлэлийг төлүүлэхдээ Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны өдрийн 415 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”ыг мөрдөнө.
4.2. Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд сургуулийн захирал, нягтлан бодогч нар хяналт тавина.
4.3. Ном сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг хэвлэмэл материалыг      vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:
                        -Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
                        -Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон
                        -Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
                        -Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
                        -CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах
боломжгvй  болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна.
4.4. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд бvрдvvлэлтэнд шаардлагатай  төлбөрт авах номын жагсаалтыг vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нөхөн төлж болно. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын сангаас шинэчлэн гаргана.
4.5. Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагvй CD,  аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгvй.
4.6.  Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.

Уншигчийн эрх, үүрэг
Уншигч дор дурьдсан эрх эдэлнэ:
ü  Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх
ü  Электрон болон цаасан каталогиос хайлт хийсний vндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;
ü  Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бvтээгдэхvvн, мэдээллийг    тодорхой хугацаагаар авч ашиглах, лавлагаа ном зvйн мэдээллийн vйлчилгээ хийлгэх;
ü  Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх;

Уншигч дор дурьдсан үүрэг хүлээнэ:
ü  Номын сангийн фондноос ном захиалахдаа каталогиос шифрийг олж  захиална.
ü   Номын санд гадуур хувцастай орох, шуугих, тоглох, идэж уух зүйл авч орох, ном хэвлэлийг дур мэдэн авч гарах, гар утсаар ярих, номын сангийн эд хогшил тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх буюу бохирдуулах зэргээр номын сангийн дотоод журмыг зөрчихгүй үйлчлүүлнэ.
ü  Уншлагын танхимаар авсан номоо өөрийн биеэр буцаан олгох бөгөөд хэрэв дураараа авч явсан тохиолдолд уншигчийн эрхийг 14 хоногоос 1 сарын хугацаагаар хаана.
ü  Ном зохиол, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх нугалах, урж таслах, зурах, зураг бүдүүвчийг хуулбарлахгүй байна.
ü  Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх
ü  Бусдын бичиг баримтаар ном авахгүй ба бусдад дамжуулахгүй байх
ü  Уншигч ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу төлбөр  төлж, номын санг хохиролгүй болгоно.

Гэрээр ном олгох үйлчилгээний журам
Гэрээр ном олгох үйлчилгээгээр профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистр, оюутан, лицейн сурагч, сургуулийн ажилтан нарт
²  Оюутны соронзон карт
²  Иргэний үнэмлэх
²  Ажлын газрын үнэмлэхийг үндэслэн
ном хэвлэл, хэвлэмэл бус материалаар зөвхөн гэрээр олгож үйлчилнэ.
Гэрээр олгох үйлчилгээ нь тухайн ном зохиолын тоо ширхэг, эрэлт хэрэгцээнээс хамааран ном хэвлэлийг доорхи хугацаанд олгож үйлчилнэ.Үүнд:
Д/д
Уншигч
1-5 хувьтай
5-10 хувьтай
10-15 хувьтай
15-аас дээш хувьтай
1
Оюутан
1 хоног
3 хоног
7 хоног
10 хоног
2
Багш
3 хоног
7 хоног
14 хоног
1 сар
3
Лицейн сурагчид
1 хоног
7 хоног
10 хоног
14 хоног

Жич: Үнэт ховор ном, диссертаци, автореферат, эрдэм шинжилгээний ажлын тайлан, толь бичиг, лавлах, номзүйн бүртгэл сонин сэтгүүл зэргийг гэрээр олгохгүй.
              1 номыг 1 хоног хугацаа хэтрүүлбэл үйлчилгээний эрхийг 7 хоногоор хааж 500 төгрөгний торгууль оногдуулна.
               Хэрэв уншигч заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагүй бол хугацааг номын тоо ширхэгээс хамааран номын санчийн зөвшөөрлөөр сунгаж болно.

Захирлын 2012 оны       тоот тушаалын    -р хавсралт
Номын санд төлбөрт үйлчилгээ явуулах,                                                                   түүнийг захиран зарцуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.          Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал,  Шинжлэх ухаан технологийн төв номын сан/ШУТТНС/-гийн дүрмийн 8-р зүйлийг тус тус үндэслэн номын санд төлбөрт үйлчилгээ үзүүлэх, түүнийг захиран зарцуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
2.          Журмын зорилго нь: ДаТС-ийн номын санд байгаа цөөн хувьтай, эрэлт ихтэй  ном, сурах бичиг хэвлэлийг хувилан олшруулах, оюутнуудад номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэгдэнэ.
3.          Үйлчилгээний үнэлгээг захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулна.

Хоёр. Үйлчилгээний төрөл
1.      Номын сангийн ховордож хуучирсан ном хэвлэлийг сэлбэн засах, хэвлэх, олшруулах үйлчилгээ
2.      ДаТС-ийн номын сангийн 3-р давхарт байрлах уншлагын танхим №2 танхимд нийт багш, оюутан, уншигчдад ном хэвлэлийг чанарын өндөр түвшинд хувилах үйлчилгээ
Гурав. Үйлчилгээ үзүүлэх
  1. Номын сангийн хувилан олшруулах үйлчилгээг үйлчилгээний номын санч бэлэн мөнгөний орлогын баримт хөтлөн, орлогыг тухайн өдөрт нь сургуулийн касст тушаана.
  2. Үйлчилгээний орлого, зардлын гүйцэтгэлд тооцооны нягтлан бодогч, ахлах номын санч нар хяналт тавьж ажиллана.
А4
Нэг тал
30 төг
А4
Хоёр тал
60 төг
А3
Нэг тал
60 төг
А3
Хоёр тал
120 төг
Сонингоос
Нэг тал
100
Хоёр тал
200

Дөрөв: Орлогыг захиран зарцуулах
Орлогыг каноны хор, бичгийн цаас авах, засвар, сэлбэгийн зардал мөн номын сангийн ном, сурах бичиг сэлбэн засах төхөөрөмж худалдан авахад захиран зарцуулна.


No comments:

Post a Comment