Үйл ажиллагаа

*Номын сан* гэж ном хэвлэл, сонин сэтгүүл, медиа материалууд зэрэг мэдээлэл агуулсан зүйлсийг цуглуулж хадгалан үйлчлүүлэгчдэд уншуулж, үзүүлж, сонсуулах үйлчилгээ үзүүлдэг газар, байгууллагыг хэлнэ.
  
*Электрон номын сан” сэдэвт сургалт семинар боллоо*
“E-номын сан” сэдэвт сургалтыг ДаТС-ийн номын санд 2011.01.14-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтандаа ШУТТөв номын сангийн мэргэжилтэн Jodie Flood, ном зүйч Ж.Баатарсүрэн нарыг урьж оролцуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн их дээд сургуулийн 40-өөд номын санч хамрагдсан. Номын санч мэдээллийн ажилтнуудад электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, гадаад электрон ном, сэтгүүл  захиалах арга замууд, электрон номын бааз бүрдүүлэх, е-уншлагын танхимтай болох зорилготойгоор зохион байгууллаа. “Номын сангийн төрөл, үйл ажиллагааны чиглэл” сэдвээр ДаТС-ийн ахлах номын санч М.Саруул, “Е-ном, сэтгүүл ба мэдээллийн бааз”, “Web 2.0: Videos and Screencasting /You Tube, Jing, facebook, twitter-ийг номын санчид хэрхэн ашиглах” сэдвээр ШУТТөв номын сангийн мэргэжилтэн Jodie Flood, “Монголын электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн өнөөгийн байдал цаашдын зорилт” “Open access (нээлттэй мэдээлэл)” сэдвээр ШУТТөв номын сангийн номзүйч Ж.Баатарсүрэн, “Гадаадын е-номын сан” сэдвээр ДаТС-ийн номын санч А.Оюунчимэг,  “Номын санчдын үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны соёл” сэдвээр ДаТС-ийн ахлах багш Н.Тэгшжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.


*Номын сангийн нэг өдөр...*

 
.












1 comment: