Танилцуулга

Ахлах номын санч:
  • М.Саруул /магистр/
Уншлагын танхим №1:
  • Номын санч: А.Оюунчимэг /магистр/
  • Номын санч: Л.Баярхүү
Уншлагын танхим №2:
  • Номын санч: Б.Чимэдсүрэн

  • Номын санч: М.Нарантуяа
  • Номын санч: Д.Оюунсувд
Оюутны байрны номын сан
  • Номын санч:  Д.Норжмаа
Гэрээр ном олгох тасаг  
  •  Номын санч: П.Анхбаяр /магистр/


Эрхэм зорилго
  • ДаТС-ийн номын сан нь профессор багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, нийт уншигчдад шинжлэх ухаан техник технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд шаардагдах мэдээллийн үйлчилгээний таатай орчин бүрдүүлэн бие даан суралцах нөхцлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэд, бүтээлч орчныг бүрдүүлэхэд оршино.
Номын сан нь сургалт судалгааны тасралтгүй үйл ажиллагааг хангах, багш, оюутныг мэдээлэл, сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичиг, ном сургалтын материалаар хангах сургалтын салшгүй хэсэг, бие даан суралцах төв юм.  ДаТС-ийн номын сан нь төв номын сангийн үлгэрчилсэн дүрэм, сургуулийнхаа дотоод дүрмийг үндэслэн өөрийн номын сангийн дүрэм, номын сангаар үйлчлүүлэх журмыг боловсруулан батлуулж, мөрдөн ажилладаг. 2014 оны 10 дугаар сарын байдлаар нэг удаа 390 уншигчдад үйлчлэх хүчин чадалтай тусдаа 3 уншлагын танхим,  үйлчилгээний 4 нэгж,  2 ээлжээр  үйлчилгээ явуулж байна.


Номын сангийн каталог нь номын санд байгаа бүх номын толь бичиг бөгөөд уншигчдад номын фондын ном хэвлэлийг мэдээллэх лавлагаа юм. Үйлчилгээний онцлог хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнээс хамааран номын санд олон төрлийн каталог зохион байгуулагддаг. Манай номын санд төрөл ангийн каталог, үсэг дарааллын каталог, электрон каталоги зэрэг каталогийн 3 төрлөөр үйлчилж  байна.


2006 оноос  Lib4U номын сангийн програмаар номын болон уншигчийн мэдээллийг компьютерт оруулан электрон каталог зохион байгуулснаар одоогийн байдлаар 11322 төрлийн 37864  номын  мэдээлэл багтсан электрон каталог, 4108 уншигчийн мэдээлэл багтсан уншигчийн бүртгэлийн сантай болоод байна.


Номын сангийн электрон каталог нь  http://library.stda.edu.mn хаягаар интернетэд байрладаг бөгөөд ямар ч хүн хаанаас ч орж хайлт хийх боломжтой. Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан өндөр хурд бүхий компьютер, сервер ажиллаж байна.

Гэрээр ном олгох:

  • Байршил: 1-р давхар
  • Фондын бүтэц: 10 ширхэгээс дээш хувьтай ном, сурах бичиг, сонин тогтмол хэвлэлүүд.

Уншлагын танхим №1
  • Байршил: 2-р давхар
  • Суудлын тоо: 166
  • Фондын бүтэц: Барилга, Хүнс, металлург, машин үйлдвэрлэл, компьютер зэрэг  мэргэжлийн ном, сурах бичгүүд.
Уншлагын танхим №2
  • Байршил: 3-р давхар
  • Суудлын тоо: 170
  • Фондын бүтэц: Уул уурхай, цахилгаан эрчим хүч, түүх, нийгмийн шинжлэх ухааны ном, Ерөнхий эрдэм, Монгол улсын хуулиуд, мэргэжлийн болон боловсрол соёл, техникийн шинжлэх ухааны сэтгүүл, судалгааны зарим материалууд,  англи, орос хэлний сурах  бичгүүд.

Оюутны байр:
  • Байршил: Оюутны байранд
  • Суудлын тоо: 54
  • Фондын бүтэц: Ерөнхий эрдэм болон мэргэжлийн бүх ном, сурах бичгээр үйлчилж байна.

No comments:

Post a Comment