Monday, January 30, 2012

Уншихаа больвол сэтгэхээ болино.



Ном нь хорвоогийн хүний мэдсэн тэр бүхнийг агуулж байдаг сав.. Тиймээс чи юуны талаар мэдмээр байна түүнийгээ номноос л олох болно. Харин номонд бичигдээгүй зүйл байвал яг үүнийг энэ цаг мөчид уншиж байгаа та бичиж болно шүү дээ. Хүнд байх естой буюу уншсан мэдвэл зохих номын чиглэл:

1.Эрүүл мэнд.(зөв хооллох, дасгал хөдөлгөөн гэх мэт)
Эрүүл байвал нэгэн жаргалан. Бид өөрсдийн бие махбодио өвдөөгүй цагтаа бол огт тоодоггүй. Өөрийгөө боддог хүн л тамхийг хоолоо болгожь архийг согтууруулах зүйлсийг ундаагаа болон баяр ёслол гэхээрээ л эдгээрт мөнгө хайрлахгүй зарцуулж байх бэ дээ.. Элэг, уушигийнхаа зургийг хараад ингээд уугдаад идвэл энэ эрхтэн чинь ийм эмэтэрхий болно гэгдийг илүү ухаарах байх гээд л ярьвал яриад баймаар байна...

2. Санхүү ( мөнгө зөв зарцуулах, мөнгө олох арга, мөнгө хэмнэх, бизенсийн маш олон зөвлөгөө гэх мэт)
  Мөнгө ярьдаг хүнийг шуналтай гэх боловч өнөөгийн нийгэмд мөнгө хэмээгч цаасан бие хэрнээ маш хүчтэй зүйлд дургүй хүн гэж үгүй..Одоогийн нийгэмд мөнгөтэй хүн өөрийгөө, үр хүүхэд гэр бүлээ л хэнээс хараат бус өөрийнхөөрөө амьдруулж байна шүү дээ...

3.Шашин (будда, есүс, шри шри, лал гэх мэт )
Ингэж бичингүүт би шашин шүтддэггүй гэж хэлэх хүн олон байхал даа. Гэхдээ л энэ ертөнцөд учиргүй зүйл үгүй болхоор учиргүй байлаа гэхэд зөнч, гэгээрсэн хүмүүс, байгалийн сонин хашин хүний санаанд багтамгүй үзэгдэл зэргийн шалтгааныг бид хэлж мэдэхгүй л байгаа биздээ. Тиймээс далдын тэр хүчийг мэдэхийн төлөө яагаад эрэл хайгуул хийж болохгүй гэж..

4. Та өөрийн сонирхдог зүйлийнхээ(зураг, спорт, бизнес, урлаг, түүх гэх мэт тоочоод барамгүй ) чиглэлийг сонирхон цуглуулах нь магадагүй маргааш биш ч гэсэн бөөн бөөн
амжилтыг дагуулахыг үгүйсгэхгүй шүү дээ.

5.Гадаад хэл (хятад, англи, орос, солонгос)
Глобалчлдаж буй энэ цаг үед та ямар нэгэн хэлгүй бол бас л чанга шүү та сурах шаардлагагүй юмаа гэхэд үр хүүхэд чинь бол сурахгүй л бол нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй шүү тиймээс хэлний чиглэлийн ном заавал байх ёстой байгаа биз.

6.Эцэст нь мэдээж таны ажил мэргэжилтэй холбогдолтой номнууд. Та одоо ажиллаж байгаа ажилдаа сэтгэл хангалуун ч бай үгүй ч бай, өнөө маргаашдаа үүгээр хоол олж идэж байгаа л юм чинь жаахан юм мэдэж байхад илүүдэхгүй шүү дээ.

No comments:

Post a Comment