Thursday, January 26, 2012

Дэлхийн хамгийн том номын сан

Ном гэдэг бол ертөнцийг харах цонх. Тэгвэл номын сан бол үүнийг унших хамгийн тохиромжтой газар билээ. Номын тусламжтайгаар бид шинэ зүйлүүдийг суралцаж, нууцын түлхүүрийг атгадаг. Бидний амьдарч буй цаг үед мэдлэг хамгаас чухалд тооцогдож байна. Ингээд уншигчиддаа номтой илүү нөхөрлөөрэй гэж хүсэн Дэлхийн 10 том номын санг танилцуулж байна.


1.АНУ-ын Конгрессын номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Вашингтон DC-д байрлалтай Конгрессын номын сан бол АНУ-ын томоохон номын сангуудын нэг юм. Энд янз бүрийн хэл дээр бичигдсэн шинжлэх ухааны олон салбаруудын 30,000,000 ном бий. Номын сангийн барилга 1800 онд баригдсан бөгөөд гоёмсог дизайнтай.

2. Хятадын үндэсний номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Бээжин хотод байрлалтай Хятадын үндэсний номын сан бол энэ хотын алдартай барилгуудын нэг. 1909 онд байгуулагдсан энэ номын санд 22 сая гаруй ном бий. Үүнээс гадна та эндээс олон зүйлийг олж чадна.

3. Оросын Шинжлэх ухааны академийн номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Энэ номын сан Санкт Петрбург хотын төвд байрлах бөгөөд 1714 онд байгуулагдсанаасаа хойш сая сая номын нөөцтэй болоод байна. 1000 гаруй шинжлэх ухааны салбаруудын 20 саяас илүү номтой. Номнууд нь оросоос гадна өөр хэлүүд дээр ч бас байдаг.

4. Канадын Улсын номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Канадын Улсын номын сан нь орчин үеийн барилгын загвар болон хүрэхэд хялбар байрлалаараа алдартай. 1953 онд байгуулагдсан энэ номын сан Оттава хотод байрладаг. 18,800,000 номын нөөцтэй.

5. Германы Үндэсний номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Энэ номын сан төрийн өмчийнх бөгөөд Франкфурт хотод байрладаг. Энд 1990-оноос хойш байрлаж байгаа ба одоогийн байдлаар 18,500,000 номтой.

6. Британийн номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Британийн номын сан бол Лондоны эртний барилгуудын нэг юм. Барилга нь 1753 онд баригдсан бөгөөд 16,000,000 гаруй номын цуглуулгатай.

7. Оросын Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний мэдээллийн институт
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Энэ номын сан 1969 онд байгуулагдсан бөгөөд нийслэл хот Москвад байрладаг. 13,500,000 номын нөөцтэй.

8. Харвардын их сургуулийн номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Харвардын их сургуулиын номын сан бол Харвардын их сургуулийн бахархдаг барилгуудын нэг бөгөөд 1638 оноос хойш энэ сургуулийн оюутнуудад үйлчилж байна.
Энэ номын сан АНУ-ын Массачусеттс мужийн Кемжриж хотод байрладаг. 13,100,000 номын нөөцтэй.

9. Украйны Вернадский шинжлэх ухааны үндэсний номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Энэ номын сан Украйны Киев хотод байрладаг. 1919 онд байгуулагдсан бөгөөд түүнээсээ хойш дэлхий даяарх сая сая номыг хадгалж байна. 13,000,000 номын нөөцтэй.

10. Нью-Йоркын нийтийн номын сан
Дэлхийн хамгийн том 10 номын сан

Нью-Йорк хотод байрладаг энэ номын сан 1895 онд байгуулагджээ. 11 сая номын нөөцтэй.
Эх сурвалж http://bbs.mn/831--10-.html

No comments:

Post a Comment