Sunday, February 3, 2013

Үг цөөн ч утга агуу-Афоризм2



1.      Нэгэнт өөрийгөө олж авсан хvн орчлон дээр ахиж юуг ч гээдэггvй. Нэгэнт доторхи хvнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггvй ойлгодог.

2.      Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгvй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг юм.

3.      Хэн ч тvvнд атаархадаггvй бол, тvvний амьдралд атаархмаар юм vгvй гэсэн vг.

4.      Ямагт хvрч чадахгvй зvйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмvvлдгийнхээ хvчинд л хvн өндөр болдог.

5.      Эрч хvчтэй байна гэдэг . . . vvрдийн таашаал цэнгэл мөн.

6.      Хурц vгнээс ул мөр vлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорви явах сан.

7.      Санамсаргvй алдаа гаргасан хvн бусдын дvргvйцлийг тийм ч хvчтэй өдөөдөггvй.

8.      Хvнийг аврахын тулд тvvнийг эмзэглvvлж болно.

9.      Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм.

10.  Эр зоригийн дараа орох сайхан зvйл бол айж байгаагаа хvлээн зөвшөөрөх.

11.  Аятайхан хувцлахыг хичээ. Гэвч хэтэртэл бvv гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хvний зан. Ганган байх нь илvvц.

12.  Эмэгтэй хvнд сайхан харагдах боломж ганц, сэтгэл татам байх боломж тvм бум бий.

13.  Сайхнаас цаашгvй эмэгтэй хvний амьдрал шиг гунигтай юм vгvй.

14.  Бурхан ч /хvний/ сэтгэлээс гардаг
Буг ч хvний сэтгэлээс бvтдэг.

15.  Хийх гэсэн ажлаа хойш бvv тавь, Нэн даруй хийж сур

16.  Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг нь өөрөөсөө асууж шалгаа.

17.  Хvний алтан гургалдайнаас өөрийн хар хэрээ дээр.

18.  Өөрийгөө хvндлэх, Бусдыг хvндлэх,
Өөрийнхөө vйлд эзэн болох гэсэн гурван зарчмыг сана.

19.  Yvнийг яаж хийх вэ гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хvмvvсийн хаалгыг тогшдог.

20.  Цэцэн хvн сурах дуртай, тэнэг хvн сургах дуртай.

21.  Алдааг чинь зэмлэсэн хvн дандаа дайсан биш
Амжилтыг чинь магтсан хvн дандаа нөхөр биш

22.  Холыг харъя гэвэл уулан дээр гар
Ихийг мэдье гэвэл өвгөдөөс асуу.

23.  Хэн тодорхой сэтгэнэ Тэр тодорхой ярина.

24.  Хаана байгаа тань биш, хаана байх гэж хvсч байгаа тань чухал

25.  Амжилтанд хvрэх хамгийн эхний, маш энгийн нэг алхам.
Өөртөө итгэх
Амжилтанд хvрнэ гэдэгтээ итгэ.

No comments:

Post a Comment