Sunday, February 3, 2013

Үг цөөн ч утга агуу-Афоризм3



 Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно. Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ. Тэмүүжин

Хамгийн сайхан нь юу вэ? Хүссэндээ хүрэх. Фалес 

Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага. Лаоз 

Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор 

Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Нас ахихын хэрээр бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй. Будда 

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз 

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог. Сократ 

Олон үгийг тэвчиж ончтой зөв ярьж бай. Демокрит

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай. Платон 

Аливаа хувь хүнд ч, хамтдаа бүх хүмүүст ч тодорхой зорилго байдаг бөгөөд түүнд хүрэхийн тулд тэд нэгийгээ сонгож, нөгөөгөөсөө зайлсхийдэг. Аристотель 

Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхийг нь сурна гэдэг хэцүү. Сенека 

Оюуны хүч үнэнийг танин мэдлээ гээд хэзээ ч саарч зогсдоггүй харин ч цаг ямагт урагш ахиж танигдаж мэдэгдээгүй шинэ үнэний зүг жолоо залдаг. Бруно 

Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир 

Уншсанаар хүн юмсыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Ф.Бэкон 

Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч. Ж.Локк 

Хүн идсэнээрээ бус боловсруулснаараа амьд явдаг. Энэ байдал нь оюун ухаанд ч нэгэн адил хамаарагдана. Б.Франклин

Алгуурлах нь заримдаа үхэлтэй адил. М.В.Ломоносов 

Ая тухтай хангалуун тансаг байдалд дурлана гэдэг амьдралд тохиолдох, хүний хамгийн муу шинж. И.Кант 

Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. Гёте 

Хүн зорилго нь өсөхийн хэрээр өсөж байдаг. И.Ф.Шиллер 

Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог. Г.Гегель 

Хаана үнэн шударгыг хавчиж хяхаж байна, тэр бүхэнд үнэнийг хамгаал. Р.Эмерсон 

Хувиа бодох үзлээ хая, хар толгойгоо хаацайлсан санааг хөл доороо няц гишгэ, бусдын аз жаргалын төлөө амьсгалж, төрөлх орныхоо төлөө, хүн төрөлхтний тусын тулд бүхнээ зориулахтун. В.Г.Белинский 

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй. Л.Н.Толстой 

Чамд хүртэшгүй зүйлд ямагт дурлахын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэснээр хүн өөрийг нь дээш татаад байгаа зүйлээсээ өндөр болдог. М.Горький 

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. /Марк Аврелий / 

Хүн бүхний найз бол хэний ч найз биш /Аристотель/ 
 
Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай /Эпикур/

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг /Вовенарт/ 

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс)

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй найрлаж суугаа нөхөрлүүгээ биж, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй цаг бол алт өдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) 

Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов) 

Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. ( П.М.Машеров)

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй. М.Монтень 

Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн. Вольтер 

Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш ой тойнд үлдэж хоцорсон тэр өдрүүд юм. Петр Павленко 

Хөгшрөхийн хамгийн гунигтай нь ирээдүй түүний ард үлдсэнд байдаг. Сантьаго Ремон-И-Кахаль

Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. Аристотель 

Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Людвиг Виттенштейн 

Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй. "Плиний" 

No comments:

Post a Comment