Өмнөд солонгос улсын Жонжу хотод байрлах Чонбукын их сургууль нь анх 1947онд байгуулагдсан бөгөөд Эрх Чөлөө, Шудрага ёс, Уран сэтгэмж гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Солонгос улсын их дээд сургууль дундаа өндөрт бичигддэг бөгөөд улсын боловсрол соёл шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмрээ оруулдаг чадварлаг сургуулиудын нэг юм.
НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ
Thursday, February 16, 2012
Monday, February 13, 2012
Friday, February 10, 2012
IBT TOEFL-н талаар мэдвэл зохих зүйлс
Олон төрлийн TOEFL байдгаас хамгийн түгээмэл бөгөөд хүмүүсийн хамгийн их бүртгүүлдэг нь TOEFL iBT юм. Энэ шалгалтыг өгснөөрөө хүн өөрийгөө англи хэлийг хэр түвшинд эзэмшсэн гэдгээ олон улсын стандартын дагуу тогтоолгодог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-ын оноо шаарддаг болсон. Мөн бакалавр болон магистраар гадаадад сурах хүсэлтэй бол энэхүү шалгалтыг өгсөн байх шаардлагатай.
*Саятны сэтгэлгээний нууц*-с

Өнөөдрийн шахуу эринд бид “Ертөнцийг харах цонх” бүрээр “шагайж” чадахгүй байгаа нь нууц биш юм. Харв Экерийн хэрхэн оюун ухаанаа “чинээлэг” болгох тухай өгүүлсан “Саятны сэтгэлгээний нууц" номоор аялахаар шийдлээ.
Ядуугаас хангалуун, хангалуунаас баян гэсэн санхүүгийн 3 давхаргыг дамжин саятны хэмжээнд хүрсэн туршлагатай зохиолчийн энэ ном нь:
1-рт Мөнгөний талаарх суурь итгэл үнэмшил
2-рт Саятны файлуудыг өөртөө суулгах нь гэсэн хоёр хэсэгтэй юм.
1-рт Мөнгөний талаарх суурь итгэл үнэмшил
2-рт Саятны файлуудыг өөртөө суулгах нь гэсэн хоёр хэсэгтэй юм.
Wednesday, February 8, 2012
TOEFL, IELTS-ийн шалгалтын тухай товчхон
TOEFL-ийн шалгалтын тухай.
Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог.
ТOEFL-ын шалгалт өгөхөд юуг анхаарах вэ?
Toefl-ын өндөр оноо чамд юу юу авчирч чадах вэ? Гадаадын нэр хүндтэй сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр, өндөр албан тушаал бүхий ажлын байр, одоогийнхоос илүү орлого. Тэгвэл одоо юу хүлээх вэ? Toefl-д бэлдэхэд болон, шалгалтаа өгөхийн тулд мэдвэл зохих зөвлөмжүүдийг хүргэж байна.
Оюутны амьдралд дурлах 8 шалтгаан

“Оюутан нас-Оргилуун үе” Арван жилийн хонх дуугардаг өдрүүд дуусч, их сургуулийн бие даасан хүн болох цаг болжээ. Огт танихгүй орчинд орж ирж байгаа учраас юунаас ч юм айх сэтгэл төрөх нь мэдээж. Гэхдээ тэр айдсаа таягдан хаяхад дараах 8 шалтгаан чамд тус болж магадгүй гэсэн үүднээс зөвлөж байна.
1. Шинэ найз нөхөдтэй болно. Урьд нь зөвхөн арван жилийнхнээр хязгаарлагддаг байсан бол одоо чиний хүрээлэл хамаагүй өргөжих болно. Шинэ хүмүүстэй танилцаж, өөрийнхөө огт мэдэхгүй орчинд орсноор чи амьдралын болон харилцааны талаар илүү ихийг мэдэж аваад зогсохгүй өөрийнхөө өмнө нь мэддэггүй байсан зан чанаруудыг ч олж нээх болно. Ангиасаа гадна, их танхимын лекцэн дээр, хоолны газар, танилцах үдэшлэг дээр гээд оюутан болсон хойно хаана л бол хаана шинэ нөхөдтэй болж болно. Мөн их сургуулийн найзууд бол чиний насан туршдаа найдаж болох мэргэжлийн хүрээлэл гэдгийг санаарай.
Стресс тайлах энгийн арга
Бензин түлшний, махны үнэ нэмэгдлээ, эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө төгрөг хомсдлоо г.м. гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, бөглөө, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр.
Tuesday, February 7, 2012
Монгол улсын хамгийн жижиг ном
Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх – 5.5х5.5 см. Яг л ийм хэмжээтэй гайхамшигт бүтээл.
1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ.
Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, Судар бичгийн хүрээлэн - гийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд цаазлуулсан, Билгүүн номч Б.Ринчен - гийн гарын багш, Амар сайд (1886-1941) - ын ойрын төрөл, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж гэвш 1914 онд Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн.
1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ.
Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, Судар бичгийн хүрээлэн - гийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд цаазлуулсан, Билгүүн номч Б.Ринчен - гийн гарын багш, Амар сайд (1886-1941) - ын ойрын төрөл, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж гэвш 1914 онд Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн.
Ном, номын сан гэж юуг хэлдэг вэ?
Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг.
Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг.
Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг.
Monday, February 6, 2012
Ухаарал хайрлах мэргэн үгсийн сангаас
Ядуу төрнө гэдэг чиний буруу биш
Ядуу үхнэ гэдэг чиний буруу.
Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг....
Ядуу үхнэ гэдэг чиний буруу.
Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг....
Нүдээ эрүүл байлгах зөвлөмж
Хүний хамгийн чухал эрхтэн нүд гэдгийг хүн бүр мэддэг ч агаарын бохирдол, утаа, тоос шороо зэргээс шалтгаалан сүүлийн үед хүмүүсийн дундах хараа муудалт маш их нэмэгдээд байгаа. Хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх гэгддэг. Хүний амьдралын туршид нүдний хараа болон бусад өвчлөл хэрхэн өөрчлөгддөг талаар та бүхэнд багахан мэдээлэл хүргэе.
Thursday, February 2, 2012
2010-2011 оны хичээлийн жилийн тайлан
ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН
НОМЫН САНГИЙН 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН
ЖИЛИЙН ТАЙЛАН
Номын сангийн үйлчилгээ
ШУТИС-ийн номын сангийн дүрэм журмыг үндэслэн өөрийн номын сангийн дотоод журмыг мөрдлөг болгон үйлчилгээгээ өргөжүүлэн, номын сангийн уншлагын танхимыг оюутнуудын бие даан суралцах орчин болгон тохижуулах, мэдээллийг түргэн шуурхай хүргэх үйлчилгээний чанарыг өндөржүүлэх зорилт тавин ажилласан.
Удирдлага зохион байгуулалт
Номын сангийн үйлчилгээгээ төрөлжүүлэн үйлчилгээ явуулснаар, 992,51 м.кв талбай бүхий 480 суудалтай номын сангаар нийт профессор багш, оюутан, сурагчдад үйлчилж байна.
“Эрхэм зорилго”
ДаТС-ийн номын сан нь профессор багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, нийт уншигчдад шинжлэх ухаан техник технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд шаардагдах мэдээллийн үйлчилгээний таатай орчин бүрдүүлэн бие даан суралцах нөхцлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэд, бүтээлч орчныг бүрдүүлэхэд оршино.
Wednesday, February 1, 2012
Шинэ номын мэдээ 2
Хэл ярианы соёл. УБ.: Мөнхийн үсэг ХХК., 2011.-188х. ISBN-978-99962-1-332-8
Ном нь ШУТИС-ийн оюутнуудын сонгон судлах <Хэл ярианы соёл> хичээлийн стандарт, агуулгын дагуу зохиогдсон үндсэн сурах бичиг юм.
Нанзад Ц.
Уурхайн машины найдвартай ажиллагааны онолын үндэс. УБ.: Амжа принтинг ХХК., 2009.-158х. ISBN-99929-3-010-1
Сурах бичигт үндсэн ойлголтууд, ухагдахуун үзүүлэлтүүд, тэдгээрийн ангилал, тодорхойлох аргуудыг мөн санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын хуулиуд, түүнийг тогтоох аргуудыг тодорхой жишээн дээр авч үзжээ. Мөн найдвартай ажиллагааны анхдагч материалд боловсруулалт хийх тухай, тодорхой үе шатуудад уурхайн машин, техникийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх арга замуудыг авч үзжээ.
Шинэ номын мэдээ 1
Микробиологи.- УБ.: Интерпресс., 2010.- 361х. ISBN 978-99929-2-126-9
Сурах бичигт бичил биетэнд ямар организм хамаарах, тэдгээрийг хэрхэн ангилах, химийн найрлага, бүтэц байгууламж, амьдралын үйл ажиллагаа, хоол тэжээлийн хэрэгцээ шаардлага, эсэд явагдах энергийн болон нөхөн сэлбэх солилцоо, үржил, удамших, хувьсах зүй тогтлын онолын үндсэн зарчмыг энгийн үгээр тайлбарлажээ.
Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат.- УБ.: Бемби сан ХХК., 2009.- 405х. ISBN 99929-3-067-5
Хүнс үйлдвэрлэх үндсэн процесс, аппаратын онол, анализ тооцоо хийх, загварчлах үндсэн ойлголтуудыг мөн гидравликийн үндэс, мембран технологи, биохимийн болон хөргөх технологийн процесс, аппаратыг энэ номонд тусгасан болно.
Subscribe to:
Posts (Atom)