Wednesday, February 8, 2012

TOEFL, IELTS-ийн шалгалтын тухай товчхон


TOEFL-ийн шалгалтын тухай. 
Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог.
TOEFL iBT-г өгсөн хүмүүс англи хэлийг хэр зэрэг өндөр түвшинд эзэмшсэн гэдэг нь олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-н оноо шаарддаг болсон.
TOEFL-ийн шалгалтыг АНУ-ын боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг ETS (Educational Testing Service) байгууллагаас зохион байгуулж жилд 30-40 удаа авдаг.
TOEFL-ийн шалгалтыг албан ёсны (Official TOEFL) байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг.
Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-ийн шалгалтыг компьютерээр интернетийн сүлжээг ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилж англиар унших, сонсох, ярих, бичих чадварыг зэрэг шалгадаг. 4 хэсэг тус бүр 0-30 оноогоор үнэлэгдэнэ. TOEFL iBT-ийн дээд оноо 120. TOEFL-н шалгалтын оноо нь шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр.
Байгууллагын TOEFL-н шалгалт (TOEFL ITP)-г боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бичгээр цаасан дээр авдаг. TOEFL ITP-ийн дээд оноо 677.
TOEFL ITP-ийн оноог 90 гаруй орны 5000 гаруй 2-4 жилийн коллеж, мэргэжлийн сургуулиуд хүлээн зөвшөөрдөг.

IELTS-н шалгалтын тухай

IELTS (International English Language Testing System) нь олон улсын англи хэлний шалгалтын систем юм. IELTS-ийн шалгалтыг Их Британи, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудын их сургууль, коллеж АНУ-ын 3000 гаруй сургууль хүлээн зөвшөөрдөг. IELTS нь academic IELTS, general training IELTS гэсэн 2 хэлбэртэй.
Academic IELTS-ийг гадаад оронд удаан хугацаагаар суралцах хүсэлтэй хүмүүс, нарийн мэргэжлээр ажиллагсад, General training IELTS-ийг цагаачлах болон богино хугацааны курст суралцах хүсэлтэй хүмүүс өгдөг.
IELTS-ийн шалгалт нь сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг, 0-9 оноогоор дүгнэгддэг. IELTS-ийн шалгалтын оноо шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр байдаг байна.

1 comment: