Friday, February 10, 2012

*Саятны сэтгэлгээний нууц*-с

 
   Өнөөдрийн шахуу эринд бид “Ертөнцийг харах цонх” бүрээр “шагайж” чадахгүй байгаа нь нууц биш юм. Харв Экерийн хэрхэн оюун ухаанаа “чинээлэг” болгох тухай өгүүлсан “Саятны сэтгэлгээний нууц" номоор аялахаар шийдлээ.

Ядуугаас хангалуун, хангалуунаас баян гэсэн санхүүгийн 3 давхаргыг дамжин саятны хэмжээнд хүрсэн туршлагатай зохиолчийн энэ ном нь:
1-рт Мөнгөний талаарх суурь итгэл үнэмшил
2-рт Саятны файлуудыг өөртөө суулгах нь гэсэн хоёр хэсэгтэй юм.
Мөнгөний талаарх суурь итгэл үнэмшил
Үндэс үр жимсийг бий болгодог. Модыг төсөөлөөд үз. Түүнийг амьдралын мод гэж бодвол амьдрал бидний үр жимс, бидний бий болгосон үр дүн юм. Бид өөрсдийн үр жимсийг хараад ихэнхдээ голдог. Дэндүү цөөхөн, дэндүү жижиг, эсвэл амтгүй, хангалттай “улаан биш” гээд л...энэ үед бид нэгэнт гараад ирсэн үр жимс буюу үр дүнд л илүү их анхаарч эхэлдэг. Газар дээр байгаа зүйлсийг газрын доорх зүйл бий болгож, нүдэнд харагдах зүйлсийг нүдэнд харагдахгүй байгаа зүйлс бий болгодог. Иймээс аль хэдийн бий болсон үр жимсийг асарч анхаарлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй тул, маргаашийн үр жимсийг өөрчлөхөд анхаараарай.
Бид нэгэн зэрэг дор хаяж 4 ертөнцөд зэрэг оршдог. Тэднийг бодит, сэтгэхүйн, сэтгэл хөдлөлийн, оюун санааны ертөнц гэж нэрлэдэг. Ихэнх хүмүүс бодит ертөнц бол нөгөө гурван ертөнцийнхөө “хэвлэмэл” төдий зүйл гэдийг ойлгодоггүй. Жишээ нь та өөрийн компьютер дээр захиа бичлээ гэж бодъё. Хэвлэх товчлуурыг дарснаар таны захиа хэвлэгдэн гарч ирнэ. Та цаасан дээр гарсан захиаг хараад нэг алдаа олжээ. Тэгээд өөрийн “итгэл” гэгч баллуурыг гаргаж ирээд хэвлээд гаргаад ирчихсэн захиан дээрх алдааг нь засна. Энэ үед компьютер дээрх захиагаа биш, зөвхөн аль хэдийн хэвлэгдчихсэн захиан дээрх алдааг зассанаа умартаж, ахин хэвлэх командыг дарна. Гэтэл өнөөх нүдэнд торсон алдаа чинь байсаар байна. Та гайхаж, түүнийг илүү том баллуураар улам ч хичээл зүтгэлтэйгээр баллуурдан, бүр “Үр дүнтэй баллуурдалт” нэртэй номыг үзэж судлаад хэвлэх команд өгтөл алдаа ахиад л гараад ирнэ. Та бүр туйлдаж, “Байж боломгүй юм!” гэж хашгирна. Би яасан юм бол оо? Энд байгаа гол асуудал бол чи “хэвлэмэл” цаасыг буюу, нэгэнт үүсэн, одоогийнхоо нөхцөл байдлыг л засах гэж оролддог болохоос, түүнийг “бичдэг” программ буюу сэтгэхүй, сэтгэл хөдлөл, оюун санааныхаа ертөнцийг өөрчлөхгүй байгаад оршино. Таны “программ” бодлыг үүсгэж, бодол нь мэдрэмжийг төрүүлж, мэдрэмж нь үйл явдалд хөтлөн, үйл явдал нь үр дүнг авчирдаг. Иймээс та компьютертай нэгэн адилаар өөрийн праграмм буюуу сэтгэхүйг өөрчилснөөр үр дүнг өөрчлөх чухал алхамаа хийх ёстой юм. Программ болгон өнгөрсөн үеийн дурсамж, туршлагуудаар бичигддэг. Бид 3 арга замаар төлөвшдөг.
1. Аман программчлал
Хүний дотоод ухамсар нь сэтгэлийн хөдөлгөөн, логик гаргалгаа хоёроос, үргэлж сэтгэлийн хөдөлгөөнийг л сонгодог байна. Та хүүхэд байхдаа мөнгөний талаар сонссон зүйлс чинь дотоод ухамсарт чинь шингэн таныг праграммчилж, хөдөлгөж байдаг.
Өөрчлөлтийн алхамууд:
- Ухамсар: та хүүхэд байхдаа мөнгө эд баялаг, баян хүмүүсийн талаарх сонсож байсан бүх зүйлсээ жагсаан бич.
- Ойлголт: таны сонсож байсан эдгээр зүйлс одоо хүртэл таны санхүүгийн амьдралд хэрхэн нөлөөлж ирснийг дараа нь бич.
- Тусгаарлалт: эдгээр бодлуудыг та бусдаас сурсан бөгөөд тэдгээр нь таны биеийн нэг хэсэг ч биш, та өөрөө ч биш гэдгийг ойлгож байна уу? Одоо та өөрөөр байх тийм сонголт хийх боломжтой гэдгээ ойлгосон уу?
2. Үлгэр дуурайлал
• Гэр бүлийнхэн чинь чамайг бага байхад мөнгөнд хэрхэн ханддаг байсан бэ?
• Тэд мөнгө үрэгчид байсан уу? Цуглуулагчид байсан уу?
• Эрсдэл хүлээгч байсан уу
• Хашир болгоомжтой хүн байсан уу?
• Тэд үргэлж мөнгөтэй байсан урсгал нь тогтворгүй байсан уу?
• Танай гэр бүлд мөнгө орж ирэх амархан байсан уу? Мөнгө олохын тулд үргэлж зовдог байсан уу?
• Мөнгө танай гэрт зовлон авчирдаг байсан уу? Баяр хөөр авчирдаг байсан уу?
Өөрчлөлтийн алхамууд:
- Ухамсар: таны эцэг эх ба баялгийн талаар ямар зуршилтай байсныг бод. Та ямар талаараа тэдэнтэй ижил юмуу эсвэл тэднээс огт өөр байна вэ гэдгээ эрэгцүүлэн бич.
- Ойлголт: эдгээр үлгэр дуурайлал таны санхүүгийн амьдралд хэрхэн нөлөөлж ирснийг бич.
- Тусгаарлалт: эдгээр бодлуудыг та бусдаас сурсан бгөөд тэдгээр нь таний бие махбодийн нэг хэсэг ч биш та өөрөө ч биш гэдгийг ойлгож байна уу. Одоо та өөрөөр байх сонголт хийх боломжтой гэдгийг ойлгож байна уу?
3. Тодорхой үйл явдлууд
Та хүүхэд байхдаа мөнгө, эд баялаг, баян хүмүүстэй холбоотой ямар туршлагыг туулж байсан бэ? Эдгээр үйл явдлууд нь одоо таны амьдралыг удирдан чиглүүлж байгаа, итгэл үнэмшил гэхээс илүүтэйгээр хоосон санаанууд гэж үзэж болохоор, таны үзэл бодлуудыг тодорхойлж байдаг учраас маш чухал байдаг.
Өөрчлөлтийн алхамууд
Мэдрэмж: таныг бага залуу байх үеийн мөнгөтэй холбоотой, сэтгэлийг тань их хөдөлгөж байсан үйл явдлуудыг эргэн дурс
Ойлголт: энэ үйл явдлууд таны одоогийн санхүүгийн амьдралд хэрхэн нөлөөлсөн байж болох талаар бодлоо бич.
Тусгаарлалт: энэ нь таны сурсан, дассан зүйл болохоос та өөрөө биш гэдийг ойлгож, танд сонголт байгааг ойлгоорой.
Та эдгээр өөрчлөлтийн алхамуудыг хэрэгжүүлж чадсан бол өөрийн хүссэн санхүүгийн үр жимстэй байхаар өөрийгөө шинээр программчилж болох юм... 

No comments:

Post a Comment

Post a Comment