Thursday, February 16, 2012

Солонгосын Чонбукын Их сургууль Номын сан


   Өмнөд солонгос улсын Жонжу хотод байрлах Чонбукын их сургууль нь анх 1947онд байгуулагдсан бөгөөд Эрх Чөлөө, Шудрага ёс, Уран сэтгэмж гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Солонгос улсын их дээд сургууль дундаа өндөрт бичигддэг бөгөөд улсын боловсрол соёл шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмрээ оруулдаг чадварлаг сургуулиудын нэг юм.

Одоогийн байдлаар тус сургууль нь 30000 оюутан, 2000 багш сурган хүмүүжүүлэгчтэй үйл ажилгагаа явуулж байгаагас 500 гаруй гадаад оюутан 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай. Сүүлийн жилүүдэд тус сургууль нь гадаад харилцаандаа эрчимтэй анхаарч Ази Европын 25 улсын нийт 63 их дээд сургуулиудтай холбоотой ажиллаж байна. Тус сургуулийн ойрын зорилт нь Дэлхийн Топ 100 их дээд сургуулийн тоонд орж Та бүхний сайн мэдэх Харвард, Оксфордын их сургуулиудтай дүйцэхүйц хэмжээнд сургалт үйлчилгээ явуулахын төлөө тууштай ажиллаж байгаа билээ.










No comments:

Post a Comment