Микробиологи.- УБ.: Интерпресс., 2010.- 361х. ISBN 978-99929-2-126-9
Сурах бичигт бичил биетэнд ямар организм хамаарах, тэдгээрийг хэрхэн ангилах, химийн найрлага, бүтэц байгууламж, амьдралын үйл ажиллагаа, хоол тэжээлийн хэрэгцээ шаардлага, эсэд явагдах энергийн болон нөхөн сэлбэх солилцоо, үржил, удамших, хувьсах зүй тогтлын онолын үндсэн зарчмыг энгийн үгээр тайлбарлажээ.
Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат.- УБ.: Бемби сан ХХК., 2009.- 405х. ISBN 99929-3-067-5
Хүнс үйлдвэрлэх үндсэн процесс, аппаратын онол, анализ тооцоо хийх, загварчлах үндсэн ойлголтуудыг мөн гидравликийн үндэс, мембран технологи, биохимийн болон хөргөх технологийн процесс, аппаратыг энэ номонд тусгасан болно.
Сүү боловсруулах үйлдвэрлэлийн технологи.- УБ.: Бемби сан ХХК., 2009.- 264х. ISBN 978-99929-78-44-9
Энэхүү сурах бичигт төрөл бүрийн малын сүүний найрлага, бүтэц, физик-хими, биологийн чанарын талаар шинжлэх ухааны өнөөдрийн танин мэдэхүйн түвшинд тусган оруулсан ба сүү боловсруулах ур ухааныг гол нэр төрлийн бүтээгдэхүүн дээр тайлбарлан бичжээ.
Мах махан бүтээгдэхүүний технологи.- УБ.: Бемби сан ХХК., 2009.- 312х. ISBN 99929-982-6-1
Сурах бичигт үйлдвэрт мал нядлах, түүнээс гарах гулууз мах, дагалдах бусад түүхий эдийг эхлэн болон бүрэн боловсруулж үндсэн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар, мөн боловсруулах үйл ажиллагааны явцад махны бүтэц, шинж чанарт орох физик, хими, биохимийн өөрчлөлтийн онолын үндсийг тусгажээ.
Хоол ундны аюулгүй байдал.- УБ.: Мөнхийн үсэг групп ХХК., 2010.- 101х. ISBN 99962-1-037-2
Уг ном нь хоол хүнснээс үүдэлтэй өвчин, аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо буюу насср, төрөл бүрийн бохирдлууд, хүнсний аюулгүй байдлын хяналт, насср шаардлагад нийцсэн хоолны газрын тоног төхөөрөмж зэрэг дэд сэдвүүдийг багтаажээ.
Панфилов В. А., Хөхөө Д.
Хүнсний сав баглаа боодлын ач холбогдол, үүрэг, хариуцлага, сав баглаа боодлын төрөл, материалууд, шингэн, хуурай, ширхэгийн материалуудыг туналах, савлах, боох машин автоматуудын ангилал, зориулалт, бүтэц, ажиллагаа, инженерийн үндсэн тооцоо болон машин автоматын засвар, үйлчилгээ, найдварт ажиллагаа, зохион бүтээлтийн шинэ чиглэлүүдийг энэхүү сурах бичигт тусгажээ.
Одбаяр Ц., Оюундарь Н., Отгонбаяр Д., ба бус.
Энэхүү сурах бичигт хоол үйлдвэрлэл тухайлбал хоолны бэлдэц, хоол бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн процесс, боловсруулалтын явцад бүтээгдэхүүнд явагдах физик-хиймийн болон биохимийн өөрчлөлтүүд, түүхий эдийг үр ашигтай зарцуулж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах асуудлууд, технологийн процессыг удирдах арга, онолын зарчмуудыг тусгажээ.
Лайхансүрэн Б., Пүрэв Л., Очирбат П., ба бус.
Энэ ном нь далд уурхайн малталтууд, эрдэс баялагийн цогцолборын тогтвортой хөгжил, чулуулгийн үүсэн бүрэлдэх нөхцөл, ордын ангилал, физик механикийн шинж, уурхайн талбайн нөөцийг нээх, бэлтгэх, малталт, нэвтрэлт, бэхэлгээ, өрөмдлөгийн, тэсэлгээний ажил, уурхайн олон асуудлуудын талаар дэлгэрэнгүй бичжээ.
Цэрэндорж С., Лайхансүрэн Б., Пүрэв Л., ба бус.
Номонд чулуулгийн шинж чанар, ил уурхайн үндсэн хэмжээсүүд, ил уурхайн талбайн нээлт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэр, бутлах, цахилгаан хангамж, экологи, байгаль хамгаалал, уурхайн нөхөн сэргээлт, маркшейдерийн ажил гэх мэт олон олон ил уурхайн ажилтай холбоотой асуудлуудыг оруулжээ.
Цэдэндорж С., Оюунсүрэн П., Норовсүрэн., ба бус.
Энэ ном нь далд уурхайн малталтууд, эрдэс баялагийн цогцолборын тогтвортой хөгжил, чулуулгийн үүсэн бүрэлдэх нөхцөл, ордын ангилал, физик механикийн шинж, уурхайн талбайн нөөцийг нээх, бэлтгэх, малталт, нэвтрэлт, бэхэлгээ, өрөмдлөгийн, тэсэлгээний ажил, уурхайн олон асуудлуудын талаар дэлгэрэнгүй бичжээ.
Содномдорж Д., Ууганбаяр С.
Цахилгаан системийн механик шилжилтийн процессийн онолын үндэс, мөн чанар, математик аргачлал, алгоритмыг индуктив аргаар энэхүү номд авч үзсэн ба цахилгаан станц, цахилгаан системийн автоматжуулалт, цахилгаан хангамжийн мэргэжлийн оюутнууд, инженер болон эрдэм шинжилгээний ажилтан нарт зориулан бичжээ.
Нанзад Ц.
Энэхүү нэг сэдэвт бүтээлд манай орны томоохон уул уурхайн үйлдвэрүүдийн нэг утгуурт экскаваторын ашиглалтын үеийн найдвартай ажиллагаа, технологич чанарын түвшинг хэрхэн үнэлэх талаар машин тус бүр дээр тодорхой харьцуулсан үнэлгээг өгчээ.
Ил уурхайн уулын ажлын оновчлол.- УБ.: Арвай бархан ХХК., 2010.- 110х. ISBN 978-99929-71-30-4
Гарын авлагад ил уурхайн үйлдвэрлэлийн процессуудын харилцан уялдаа, хамаарал болон тодорхой процесс дахь загварчлал, оновчлолын учир холбогдол бүхий сэдвүүдийг тусгасан ба сэдэв бүрт холбогдох жишээний бодолтыг үзүүлжээ.
Онолын механик-бие даах ажлын гарын авлага.- УБ.: 2010.- 190х. ISBN 978-99929-4-099-9
Гарын авлага нь бие даах ажлын даалгаврын өгөгдлийг тооцооны бүдүүвч хүснэгтээр өгсөн бөгөөд тэдгээрийн хэрхэн бодох, шаардлагатай онолын үндэслэлийг товч тайлбарласан жишээнүүдийн хамт үзүүлжээ.
Машины эд анги-механик дамжуулгын төсөл зохиох.- УБ.: 2011.- 416х.
Энэхүү сурах бичигт машины эд анги хичээлээр гүйцэтгэдэг курсын төслийг хийхэд мэдвэл зохих онолын үндэслэл, тооцооны дэс дараалал, мөн хэд хэдэн төслийг жишээ болгон оруулжээ.
Базар Г.
Энэ номыг барилгын мэргэжлийн магистр, доктор оюутнуудад зориулан бичсэн ба барилгын үйлдвэрлэл ба зураг төслийн байгууллагын инженер, техникийн ажилтнууд уншиж ашиглах бололцоотой.
Гомбо Ж.
Гарын авлагад хот, суурины орон сууц, олон нийтийн барилга байгууламж зонхилон төвлөрдөг суурьшлын бүсийг товхинуулах, түүний барилгажуулалт, архитектур, орон зайн зохиомж, байгаль экологийн ба антропогенийн хүчин зүйлүүд авах арга хэмжээний талаар товч дурджээ.
Лайхансүрэн Б.
Эл ном нь дэлхийн чулуулаг бүрхүүлийн химийн найрлага, генетик төрөл, чулуулгийн тогтоц гарал үүсэл, бат бэх, өрөмдлөг, бутлалтын ангилал, физик механик, өрөмдөгдөх шинж, өрмийн техник, чулуулгийн уул технологийн ба акустик, бутлагдах уян харимхайн шинж, ан цавшил, бутлалтанд зарцуулагдах ажил, потенциаль энерги, массив ба малталтанд үүсэх хүчдэл, эрсдлийн түүхий эдийг иж бүрэн ашиглах үеийн хүдрийн үнэт зүйлсийг тодорхойлох асуудлыг тусгасан байна.
Гомбосүрэн Я.
Гомбосүрэн Я.
Энэхүү номд эх орны эрдсийн баялгийн ач холбогдол, ирээдүй бүхий орд газрууд, хүдэржилтийн бүс, мужууд, түүний боловсруулалт, уусгалтын технологи, геологи, геотехнологийн мэдээллийг хугацааны бодит агшинд удирдахуй нейросүлжээ, хиймэл дагуулын технологи ашиглаж ордын болон технологийн процессын динамик модель босгох үндэслэл боловмруулсан бүтээлүүд, уурхайн эдэлбэрийн экологи байгаль хамгаалал, байгалийн баялгийг технологийн аргаар ашиглахад чиглэгдсэн цуврал эрдэмтдийн бүтээлүүд багтжээ.
Гомбосүрэн Я.
Энэхүү гарын авлагад технологийн минералоги, геотехнологийн нийтлэг зарчмууд, шүлтгүйжүүлэлтийн процессууд, ислүүдийн уусгалт, талстжуулал, адсорбцлол, ионон, металлаар болон хийгээр тунадасжуулал, ионон солилцол, ашигт малтмалыг цооногоор уусгах технологи, шингэний ба цахилгаан хандлал, нүүрс гүн боловсруулалтын технологи гэх мэт сэдвүүдийг багтаажээ.
Авдай Ч., Дорж Б., Отгонцэцэг Л., ба бус.
Ном нь технологи, технологийн дэвшил, үйлдвэрлэлийн үндсэн технологийн үйл ажиллагаа, материалын чухал хэлбэрүүд, Монгол орны үйлдвэрлэлийн үндсэн салбаруудын технологи гэсэн чухал хэсгүүдээс бүрдэх ба технологи, эдийн засаг, менежмент, аялал жуулчлалын чиглэлээр сурч байгаа оюутнууд, үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, технологичид, мөн коллеж, МСҮТ-д суралцагсдад сурах бичгийн хэлбэрээр ашиглахад зориулжээ.
Шинээр ирсэн мэргэжлийн номнууд
ReplyDeleteТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete