Wednesday, September 12, 2012

Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан спортын тэмцээнийг ШУТИС-ийн номын сан улсын хэмжээнд зохион явууллаа.


Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Их дээд сургууль, нийтийн, ерөнхий боловсролын, тусгай номын сангийн ажилтан, албан хаагчдын спортын ур чадварыг сорих зорилгоор спортын 4 төрөлт тэмцээнийг 2012.09.06 - 2012.09.09 хооронд зохион явууллаа. Энэ жилийн соёл урлагын ажилтны өдрийн спортын тэмцээнийг ШУТИС-ийн номын сан зохион явуулсан бөгөөд тэмцээнд ШУТИС-ийн номын сан, Монголын Үндэсний номын сан, Хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн номын ордон, Их засаг их сургуулийн номын сан, Удирдлагын академын номын сан, Соёл урлагын их сургуулийн номын сан, Улаанбаатар дээд сургуулийн номын сан, Сонгино хайрхан дүүргийн ЕБС-ийн номын сангууд, Дундговь аймгийн нийтийн номын сан  зэрэг 10 гаруй байгууллагын 170 гаруй тамирчид Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн төрлөөр ур чадвараа сорилоо.
Тэмцээнд ШУТИС-ийн номын сангийн хамт олон багаараа оролцож 1 алт, 2 мөнгө 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар II байр эзэллээ.
Жил бүр зохиогддог уг тэмцээн нь ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, болон мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Ирэх жил уг тэмцээнийг Хүүхдийн номын ордон зохион байгуулана.
ШУТИС-ийн номын сангийн хувьд энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн болон бүрэлдэхүүн сургуулийн номын санчид идэвхитэй оролцсоныг тэмдэглэе.
Жич: Сургалт, Нээлттэй хаалганы өдрүүд үргэлжилж байна.

Эх сурвалж http://www.must.edu.mn

No comments:

Post a Comment