Wednesday, September 12, 2012

ШУТТөв номын сангийн нээлттэй өдөр, соёлын ажилтны өдрийг зохион байгуулсан сургалт, семинар, спортын арга хэмжээнд оролцсон ажлын тайлан



ШУТТөв номын сангийн нээлттэй өдөр, соёлын ажилтны өдрийг зохион байгуулсан  сургалт, семинар, спортын арга хэмжээнд
 оролцсон ажлын тайлан

 2012.09.06-ны өдөр мэдээллийн нээлттэй сан бүрдүүлэх, номын сан дахь инноваци, үйлчилгээний ажилтны ёс зүй, магадлан итгэмжлэлийн тухай, дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчлал зэрэг сэдвүүдээр ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын номын санчдын дунд сургалт, семинар зохион байгууллаа.
ДаТС-ийн ахлах номын санч М.Саруул номын санч Б.Чимэдсүрэн, Г. Баясгалан, нар Шинжлэх ухаан Технологийн төв номын сангаас монголын соёлын ажилтны өдөрт зориулсан сургалт, семинар, спортын арга хэмжээнд 2012.09.06-09.09-ны өдрүүдэд оролцоод ирлээ 


2012.09.07-09.09-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Их дээд сургууль, нийтийн, ерөнхий боловсролын, тусгай номын сангийн ажилтан, албан хаагчдын спортын ур чадварыг сорих зорилгоор спортын 4 төрөлт тэмцээнийг Шинжлэх ухаан Технологийн төв номын сангаас зохион явууллаа. Уг тэмцээнд ШУТИС-ийн номын сан, Монголын Үндэсний номын сан, Хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн номын ордон, Их засаг их сургуулийн номын сан, Удирдлагын академын номын сан, Соёл урлагын их сургуулийн номын сан, Улаанбаатар дээд сургуулийн номын сан, Сонгино хайрхан дүүргийн ЕБС-ийн номын сангууд, Дундговь аймгийн нийтийн номын сан  зэрэг 10 гаруй байгууллагын 170 гаруй тамирчид Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн төрлөөр ур өрсөлдлөө.
Тэмцээнд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн номын санч Б.Чимэдсүрэн, Г.Бяасгалан нар  ШУТТөв номын сангийн багт оролцон нэг баг бүрдүүлж, 1 алт, 2 мөнгө 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар II байр эзэллээ.

Жил бүр зохиогддог уг тэмцээн нь ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, болон мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оршдог бөгөөд ирэх жил уг тэмцээнийг Хүүхдийн номын ордон зохион байгуулахаар боллоо.





No comments:

Post a Comment