Wednesday, September 12, 2012

Боловсролын мэдээлэл зуучлалын төвүүд




Хэрэв чи гадаадад тэтгэлгээр суръя гэж бодож байвал, наад зах нь жилийн өмнөөс боловсролын байгууллагуудтай холбоотой ажиллах хэрэгтэй гэлцдэг. Доор бид зарим нэгэн боловёролын мэдээлэл зуучлалын төвүүдийн хаяг болон холбоо барих утсыг нийтэллээ.
. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв
Америкийн нэгдсэн улсад суралцах сонирхолтой оюутан залуусыг мэдээллээр хангадаг албан ёсны байгууллага юмн. Америкийн дээд боловсролын талаархи мэдээлэл, суралцах боломж, Монголд зарлагддаг томоохон тэтгэлгүүдийн тухай мэдээллийг эндээс авах боломжтой.
Хаяг:Сүхбаатардүүрэг,8-рхороо МКМ 24-рбайр, 1-р давхар /Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн хойно 12 давхар барилга/
Утас:976-11-319016
Факс: 976-11-326941
Вэб: http://www.earcmn.org/


2. Open Door Mongolia
Америкийн их дээд сургуулиудад элсэхийг хүсэгчдэд зөвлөх дараагийн байгууллага бол “Америкт ажиллаж, аялаж, амьдарцгаая!” уриатай “Open Door Mongolia” байгууллага юм. Эднийх 1997 оноос хойш Америкийн их дээд сургуулиудад оюутан элсүүлэх ажлыг явуулж, дэлхийн бусад улс орнуудын оюутан болон тэдний сурч буй их сургуулиудад үйлчилгээ үзүүлж байгаа International Doorway to Education & Athletics буюу IDEA хэмээх байгууллагын албан ёсны түнш гэдгээрээ онцлогтой.
Хаяг : Улаанбаатар МУБИС-ын ард, Time төв, 4 давхар
Утас : 11-323692, 7011-8020, 9919-3414, 9978-7455
Вэб : www.mnyea.mn ; www.aaaa.mn
3. ESP-English for Special purposes
"ИЭСПИ" Англи Хэл Сургалтын Төв нь АНУ, Их Британи, Шотланд, Ирланд болон Австрали Улсын Их дээд сургуулиудад оюутан залуусыг бүх мэргэжлийн Бакалавр, Магистрын сургалтанд суралцуулдаг аж. Queen’s University, Cardinal Stritch University, City college of Manchester зэрэг нэр бүхий их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, 10500 – 10950 фунтын тэтгэлэг олгодгоороо давуу талтай.
Вебсайт: www.esp.mn
Холбогдох утас: 11 324313, 11 323834
4. “Edu bridge” ХХК
Урлаг спортоор амжилт гаргаж байсан залуусыг дэмжих “Америк Мөрөөдөл” тэтгэлэгт хөтөлбөртэйгөөрөө давуу талтай. Мөн академик сургалтын тэтгэлгүүд ч бий. Тэр дундаа MBA буюу Master of Business Administration-ы чиглэлээр магистр, бакалаврт суралцах хүсэлтэй залууст нээлттэй байгууллага юм байна.
Хаяг: СБД, Оюутны гудамж, МУБИС-ын зүүн талд СОНОР ПЛАЗА, 5 давхар #504
Утас: 11 330013, 89193650, 99093650
5. “New Link International”
"Нью Линк Интернэшнл"ХХК нь Хөгжил Дэвшил Өөд Хамтдаа" уриан дор гадаадад чанартай боловсрол эзэмшин хэл, мэргэжил, соёл сурах хүсэлтэй Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудад туслалцаа үзүүлэх зорилготой байгууллага юм. Зөвхөн сурах зорилгоор ч биш, аялангаа хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд ирэх хүсэлтэй бүсгүйчүүдэд эднийх тусалж чадна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 1- дүгээр дөчин мянгатын 47/01 байр 01/401 тоот /УИД-ээс Цирк явах зам дагуу арктай 5 давхар ногоон өнгийн байрны 4 давхарт 401 тоот
Утас: 11-314999
6. “Глобал удирдагч” төв
Америкийн 10 мужийн 17 Их дээд сургуульд суралцуулах хөтөлбөр бүхий “Leader” , IDEA-гаас санал болгодог 100 сургуулиудиас сонгож хамрагдах “Challenge” тэтгэлгүүдтэй. Даяаршиж буй нийгэмд өрсөлдөх чадвартай манлайлагч болохыг хүсч буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Англи хэл дээрх эссе, ярилцлага, сайн дурын ажлууд, илтгэх чадвар зэрэг олон чадвар, хөдөлмөрийг үнэлсний үндсэн дээр суралцагчийг шалгаруулж авдаг аж.
Хаяг: Монгол 3-р сургуулийн хойно, Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалы сургуулийн ард байрлах Глобал Удирдагч сангийн байр
Утас: 976-11-5000-8603
Beб: http://www.tetgeleg.mn

No comments:

Post a Comment